ШУУД: Энэтхэг аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 19

Энэтхэгт иргэний харьяаллын тухай хуулийг эсэргүүцсэн жагсаал өнөөдөр дор хаяж 11 хотод болох гэж байна.

Өчигдөр тус улсын эрх баригчид Шинэ Дэли, Лакхнау, Бангалор зэрэг гурван хотод жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохоос татгалзсан. Мумбай, Ченнаи, Пуна, Хайдарабад, Нагпур, Бхубанешавр, Кулькутта, Бхопал зэрэг хотуудад жагсаал явуулахыг одоогоор хориглоогүй байна. Зөвшөөрөл олгоогүй хотуудад ч эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх магадлал өндөр аж.

Энэтхэгийн нийслэлд аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. Замын уулзваруудад цагдаа нар хамгаалалтад гарч, автомашинуудыг зогсоон, бичиг баримт шалгаж байна. Шинэ Дели хотын хэд хэдэн сургууль хаалгаа бариад байгаа бөгөөд жагсаал болох дүүргүүдэд нийтийн тээврийг хаажээ. татдаг эрчүүдийн тоо анх удаа буурлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас пүрэв гарагт /2019.12.19/ мэдээлжээ.

#Ruptly агентлаг тус эсэргүүцлийн жагсаалыг Энэтхэг улсын нийслэл Дэли хотоос #шууд дамжуулж буйг #Zindaa.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэй хүргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top