Эхнэр, охин хоёроо түлж гэмтээсэн этгээдэд хэрэг үүсгэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Хэнтий аймгийн цагдаагийн газарт аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хашаанд нөхөр нь эхнэрийгээ зодож байна гэх дуудлага мэдээлэл өчигдөр бүртгэгджээ.

Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад, Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн 33 настай эрэгтэй А гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ халуун зуух өшиглөж, эхнэр А болон зургаан настай охин М нарыг түлсэн байжээ. Улмаар түлэгдсэн эмэгтэй тусламж дуудахаар явах үед нь ийнхүү маргаан үүсгэж, иргэд цагдаад дуудлага өгсөн байна. Энэхүү хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.82) 2019 оны 12 сарын 20

Эргүү юмнууд өөр бусдаар гийгүүлж чадахгүй юмнууд

0  |  0
Mj(103.26.194.46) 2019 оны 12 сарын 20

Ha ha. Neteer duuren ehner huuhdee alah gej dairsan mongol erchuud.

0  |  1
Top