-ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч нь ажил хийх эрхтэй ч бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байх үүрэгтэй-
ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч эмэгтэй амь насаа алдсан хэрэг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 12-ны өдөр гарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Сануулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны ... тоотод оршин суух, 41 настай эмэгтэй нас барсан байдаг.Үзлэг шалгалтаар талийгаачийн биед олон тооны хөх толбо үүссэн байсан бөгөөд шүүхийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач нь ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогдсон юм. Талийгаач нь дээрх өвчний улмаас долоон жил эмнэлгийн хяналтад байсан ба түүний хамтран амьдрагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар болсон юм.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба шалгалтын явцад хэд хэдэн ноцтой мэдээлэл ил болоод байна. Тухайлбал, талийгаач эмэгтэй нь архины хамааралтай нэгэн байсан гэх ба хамтран амьдрагчийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулахад мөн ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогджээ. Түүнийг ХӨСҮТ-д хяналтад аваад байгаа ба хавьтагч нарыг илрүүлэх тандалт судалгаа явуулж эхэлсэн хэмээн албаныхан мэдээллээ.
Түүнчлэн талийгаач нь өвчний улмаас ил харагдах газар /гар, шууны хэсэг гэх мэт/ олон тооны шархтай байсан бөгөөд тэрбээр Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн цайны газарт бэлтгэгчээр ажилладаг байжээ. Дээрх иргэн нь гал тогооны хэсэгт хүнсний бүтээгдэхүүнд хүрэлцдэг, хутга, иртэй зүйлтэй үргэлж харилцдаг байсан ба гарын ил харагдах хэсэгт шархтай байсан нь хүнсний бүтээгдэхүүнд цус орох, улмаар халдвар дамжуулах өндөр эрсдэлтэй байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Талийгаачийг ажиллуулж байсан цайны газар нь түүнийг өвчтэй гэдгийг мэдээгүй гэх тайлбарыг өгч байгаа аж. Угтаа бол хоол үйлдвэрлэл, хүнсний салбарт ажиллах ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт заавал хамруулсан байх шаардлага тавигддаг. Гэтэл дээрх цайны газар эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй байсан нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг онцолж байна. Дээрх цайны газарт өдөрт дунджаар 70 хүн хооллодог гэж бодоход өнгөрсөн хугацаанд хэдэн хүн эрүүл мэндийн хувьд ноцтой эрсдэлд орсныг тооцоолоход бэрх юм. Цагдаагийн байгууллагын зүгээс хүний амь нас хохирсон хэргийг шалгахад оролцож байгаа ба ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчийг хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан асуудалд хяналт тавих чиг үүрэггүй гэх тайлбар өгч байна. Харин энэ асуудалд дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт оруулах, хоол үйлдвэрлэлийн салбарын ажил олгогч нарт шаардлага тавих үүрэгтэй. Хэдийгээр ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч нь ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй, тэднийг халдвар тээгч хэмээн ялгаварлаж үзэх нь зохимжгүй ч энэ төрлийн өвчтөнүүд зохимжит хөдөлмөр эрхлэх, бусдын эрүүл мэндийг мөн эрсдэлд оруулахгүй байх үүрэг хүлээдэг байх шаардлагатай болжээ. Энэ асуудалд мөн ХӨСҮТ-өөс судалгаа хийж, хяналт тавих, эдгээр тээгчид бусдад халдвар халдаахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг дээрх хэрэг харуулж байна.
Сэтгэгдэл ( 24 )
Өвтэйг нь мэдэж байгаа Халдвартын эмнэлэг тэр хүмүүсээ ямар ажил хийдэг, хэнтэй эр эмийн холбоотой байдагм нь хяналт тавихгүй бол албан байгууллагаг хүмүүс өвчтэй эсэхийг мэдэх боломжгүй.
Haldwartai cn gesen hun hoorhii owcnnoo medeed setgel gutarcn arhind orj dee Neg oodgui er owcnin haldaaj dee Yamar aluucnin hoorhii busgyig alcnihaw aa yasan zerleg niigem be
Haldwartai cn gesen hun hoorhii owcnnoo medeed setgel gutarcn arhind orj dee Neg oodgui er owcnin haldaaj dee Yamar aluucnin hoorhii busgyig alcnihaw aa yasan zerleg niigem be
Halfwartai cn gelee hunii altan ami hohirood bhad ene hunii nogoo taliig todotgood bh yumaa hun cnanar bna uu uuniig bicnigcnid
Хоол идсэн хүн нь буйландаа шархтай байсан бол халдана даа
дох ын халдвар яаж халдварлдгийг мэдчээд хачин юм бич лалараа
Uxetsgee
Dox.toi ta nariig uzen ydjina
Ахуйн замаар ХДХВ-ийн халдвар дамжихгүй. Халдвартай хүн бусдын адил ажиллаж амьдрах эрхтэй. Халдвар дамжих замуудаа сайн мэддэг болох хэрэгтэй. Маш олон жил мэдээлэл, сурталчилгааны төслүүд хэрэгжсэн. \nХалдвар дамжихгүй зам:\n– Шүлс\n– Нулимс\n– Хоол хүнс, аяга халбагаар\n– Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/\n– Шумуул болон бусад төрлийн хорхой шавьж\n– Хамт амьдрах, ажиллах, суралцах\n– Тэврэх, үнсэх\n– Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт ороход халдахгүй.\nИймд мэдлэггүйгээс болж бусдыг алагчлахгүй байхыг хүсье.\n
ӨВЧНИЙ ҮҮХ ТҮҮХЭЭ СУДЛАА БЭЛТГЭГЧ БАЙЛАА ГЭЭД ХАЛДВАР ДАМЖИХГҮЙ ДОХ-ЫН ВИРУС ХЭДХЭН СЭКУНД АМЬДРАХ ЧАДВАРТАЙ БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИНА...ТҮҮНЭЭС ЦУС ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДАМЖСАН ТОХИОЛДОЛ МОНГОЛД БАЙХГҮЙ ЭЭ ТИЙМЭЭС ЮМАНД ЖААХАН ТЭНЦВЭРТЭЙ ХАНДАЖ СУРААЧ СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ ШАРЛУУЛАГЧААА\n
Ийм өвчтэй иргэнийг ялгаварлан гадуурхахгүйгээр ажилд авах ёстой байхаа.Өвчтэйг нь мэдэхээрээ ажил олгодоггүй болохоор нуудаг.Энэ нь харин ч илүү эрсдэл тээдэг байх.зохих халдвар хамгаалалтыг шийдчихвэл ажил хийж бололгүй дээ.
Цайны газарт маш өндөр хариуцлага тооц Үйлчлүүлсэн бүх хүнийг шинжилгээнд хамруулах хэрэгтэй МХА ны булга шуба давхарласан том машин унасан бохь хивсэн хүүхнүүд ажлаа горимыхоо дагуу хий л дээ Хэдэн төгрөг харж өлөн нүдлэж таваг хоол тэндээс үнэгүй идээл явж байсан даа
ДОХ - ТОЙ ХҮМҮҮСИЙН ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДЭЭР НИЙТИЙН ХООЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРЬЦАХ АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ТАНИХ ТЭМДЭГ , ТЭМДЭГЛЭГЭЭ ХИЙЖ ӨГӨХ ЦАГ БОЛЖЭЭ. ДОХ ХАНИАД ШИГ ТАРХАЖ ДЭГДЭЛТИЙН ХЭМЖЭЭНД ОЧВОЛ ЭНЭ ҮНДЭСТЭН 20 ЗУУНЫ ЭХЭН ДЭХ ТЭМБҮҮГЭЭР МӨХӨЖ БАЙСАН ТЭР ҮЕДЭЭ ЭРГЭН ОЧИХОД БЭЛЭН БОЛСОН БНА ШҮҮ.
dohiig ch tanar medehgui l baina daa haldvar damjsan magadlal ih bna daap
DOX oos ILUU B C virustei xumuus xaa saigui l bna.
za surteim manaihan gej teneg shu. tsusaar haldana uu gehees yalaa gej garaar halddag yum, ene yanzaaraa buh dohtoi negnee amidaar ni bulshlah ni ee, setguulchded oor hiih ajil alga u?
Ter tsainii gazriin neriig heleeche
bvh nasnii hcmvvsiig negdsen jurmaar dohiin shinjilgeend hamruulmaar ymaa ner usiig ni nuutslaad
Bas otsnii jijuur hiij baisan.
Мэргэжлийн хяналтынхан ажилаа хийхгүй байна. Хэдэн залхуу авгай нар аргагүй л дээ. Залуучуудаар соль.
эм ууж байгаа сүрьеэтэй хүн хоолны газар ажилладаг юм ба лээ монголд
Яанаа хоол
Arai denduu hyanalt sul bainaa. Ene olon goo saihnii emnlg nertei hunii eruul mendeer toglogch gazruud. Emch bish baij huuhnuuded turaah taria, bas eldev um agshaagch ntr hiigeed l bj baidg. Mergjliin hyanltiinhand hahuuldchihdag um bnle. Horiotoi tariag n bas gaalig arglaad oruulchihdag. Mongo l olj baival hun yaj hordoh n uheh n hamaagui tedend.
Arai denduu hyanalt sul bainaa. Ene olon goo saihnii emnlg nertei hunii eruul mendeer toglogch gazruud. Emch bish baij huuhnuuded turaah taria, bas eldev um agshaagch ntr hiigeed l bj baidg. Mergjliin hyanltiinhand hahuuldchihdag um bnle. Horiotoi tariag n bas gaalig arglaad oruulchihdag. Mongo l olj baival hun yaj hordoh n uheh n hamaagui tedend.