УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон 51 гишүүний 39 нь буюу 76.5 хувийн саналаар баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталсан юм. Хуулийг өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэмээн үзэж мөрдөхөөр туссан. Ингээд ирэх оны УИХ-ын сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр явах нь тодорхой болов. Хэлэлцүүлгийн явцад Төрийн байгуулалтын байнгын хороог хоёр ч удаа хуралдахад хүргэсэн хэдэн заалт бий. Тухайлбал, төслийн 28 дугаар зүйлийн 28.10 дахь хэсгийг “Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлэх, намын сонгуулийн данснаас бие даан зарлага гаргах, өөр намуудын эвсэлд нэгдэн орох, бие даан болон өөр эвсэл байгуулан нөхөн, дахин сонгуульд оролцохыг хориглоно. Эвсэлд нэгдсэн намуудын олонх нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно” гэж өөрчлөн найруулахаар тогтсоныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.5 хувь нь дэмжсэн. Энэ санал дээр зарим УИХ-ын гишүүн “Олонх биш ганц нэг нь гарахад л эвсэл задардаг байх ёстой. Эвсэл гэдэг чинь бүтнээрээ гэж ойлгогдоно” гэсэн шүүмжлэл хэлж байв. Ажлын хэсгийн зүгээс “Эвсэл амархан задрах нөхцөл үүсгэхгүй байх саналуудыг парламентад суудалтай, суудалгүй намуудаас тавьсан тул ингэж оруулсан” гэж байлаа. Ямар ч байсан эвсэл байгуулах хийгээд тэр эвслийг аль нэг нь дур зоргоороо гарч орж тараах боломжгүй болж байгаа юм уу даа. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зохих зүйлд “Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараах зөрчил гаргасан хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно” гэсэн агуулгатай хэсэг нэмэхээр тогтсон юм. Сонгуулийн үеэр хамгийн их гардаг зөрчил энэ. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар “Та чинь тэр тойргийн хүн юм байна шүү дээ. Түүнд саналаа өгөөрэй” гэх маягийн шалаа, эсвэл мөнгө тараах явдал гарч байлаа. Үүнээс л сэргийлсэн болов уу.
Сонгуулийн тойргийн асуудлыг тохирсны дараах хамгийн хэл ам дагуулсан заалт бол Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы гаргасан санал юм. Тэрбээр хуулийн төслийн 30 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуулгатай 30.8 дахь хэсгийг нэмэх саналын бичгээр гаргасан нь дэмжигдэж, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нэгдүгээр хэлэлцүүлэг дээр уг саналыг дэмжээд байв. Харин УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Байнгын хороо эцсийн хэлэлцүүлгийн шатанд төслийн энэ заалт нь Үндсэн хуульд болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцэж буй эсэхийг дахин нягтлах шаардлагатай гэж үзээд холбогдох лавлагаа материал гаргуулан судалж нягталсан. Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 6 дугаар дүгнэлтэд тухайн үеийн хуульд тусгагдсан нэр дэвшигч нь “ялгүй байх” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг УИХ 2008 оны тавдугаар сарын 20-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, тогтоол баталж байжээ. Иймээс төслийн анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн дээрх саналыг хасахаар ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэгийн хуулийн дагуу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжээд байв.
Гэвч Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь энэ заалтыг хасахыг дэмжсэнгүй. Ингээд Т.Аюурсайхан гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй санал хуульд орж батлагдах нь тэр. Үүнээс үүдэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн цэцийн хаалга татах тухай асуудал гарах нөхцөл үүссэнийг улс төр сонирхогчид хэлж байгаа. Мэдээж, Цэцийн зүгээс өнгөрсөн удаа гаргасан дүгнэлтийг нь зөрчсөн заалт Улсын Их Хурлын тухай хуульд туссан талаар иргэний мэдээлэл ирвэл хэлэлцэж шийдвэр гаргах учиртай. Мэдээлэл гаргах хүч нь ч бэлэн байж байна. Тэр бол МАХН-ынхан юм. Учир нь, авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгэл авч байсан улстөрч гэвэл хамгийн түрүүнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэрлэнэ. Тиймээс ч энэ санал хуулийн анхны хэлэлцүүлэгт орох үеэр л МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордноор зочилж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нартай уулзаж “Нэг хэргээр насан туршид ялалж болохгүй. Намайг улс төрөөс холдуулах гэсэн ажил явагдаж байна” гэдгээ илэрхийлсэн байдаг.
Тиймээс энэ заалт хуульд орж батлагдсан тохиолдолд МАХН талаас зүгээр өнгөрөөхгүй болов уу.
Сэтгэгдэл ( 16 )
Zuv zzzzzaaa. Zaaval turd garah yostoi yumuu. Harin ch hamgiin zuv huuli sanaachiljee ene buhimdaad bgaa uvugchvvl zaaval tur garag yostoi gej vv?
Zuv zzzzzaaa. Zaaval turd garah yostoi yumuu. Harin ch hamgiin zuv huuli sanaachiljee ene buhimdaad bgaa uvugchvvl zaaval tur garag yostoi gej vv?
Zuv zzzzzaaa. Zaaval turd garah yostoi yumuu. Harin ch hamgiin zuv huuli sanaachiljee ene buhimdaad bgaa uvugchvvl zaaval tur garag yostoi gej vv?
Энхбаяр элбэгдоржийг олон нийтийн сүлжээгээр байх газаргүй болтол муулаад байсан одоо яав өртөө ч тэрнээс дор юм бишүү
дээр байгаа улс төрч нэртэй амьтадаас хулгайч бишийг нь нэрлээдэхдээ
үнэндээ бүгд хулгайчууд
Buh l buten hun gedeg!!! Augaa yum shuu dee! Deerees ugugdultei turdug. Hunii huvi zaya amidralaar toglood bgaa humuus Saihan bileg shig l neg l udur eren survaljlagdah ni damjiggui yum! Holiig harah melmii alga daa!!
Энэ арай дэндэж байна Энхбаяраас үнэхээр айх юм Монгол авилгага авдагүй албан тушаалтан ер нь байдаг юм уу үхэж хэвтээ Энэ сангуулиар МАНАН днэгч нгэ ч хүн санал өгөхгүй Гуравдагч хүчин бие даагч залуу улс төрчид гарах болно Мэддүгэй
энэ зөнөсөн өвгөн одоо болимоор юм даа бүх л албан тушаалын суудалд суугаа биз дээ соёлын сайд байхдаа монголын хамаг музейн үнэт зүлйийг зарсан гэх юм үнэн үү
эхнэр нь гэж архичин дээрэнгүй чавганц,өөрт нь зориулж алсаас бичсэн А.С.Пушкиний алдарт үлгэр /Алтан загасны үлгэр/-ийг уншаач,энэ гэж өөрөө бас л их суудалд дуртай гар доог болоод л улайраад байх юм,тэр олон эрх мэдэл атгаж байхдаа юу хийж байсан дурак вэ,одоо гэнэт ухаарч нтр
”Аргаа барсан хун Аавынхаа толгойг маажина” гэдэг л энэ байхдаа МАНАН гийнхний хийж буй ажил, МАНАН гийнхан бугд Хулгайчууд болохоороо Шударга, эх оронч,ард тумэндээ хайртай, ондор боловсролтой Энхбаяраас унхэлцэг нь хагартлаа айж байна. ганцхан Энхбаяр, ямар хучтэй хун вэ? Монголчууд хучээ нэгтгэн тэмцэж Энхбаярыгаа Хулгайчуудаас аврах л болно
GOYO , GOYO odoo bugs doologchid ni baakhan duwchignutsguunu
Албан тушаал авилгын хэргээр ял эдэлсэн хүмүүс төрийн албанд ажиллаад байгааг яах вэ
Хэлмэгдсэн хүнииг насаар нь хэлмэгдүүлэхнүү
МОНГОЛ УЛС ХӨГЖИДГҮЙ, АРД ИРГЭД НЬ ЯДУУ АМЬДАРДАГИЙН , НҮГЭЛ ЭЗНЭЭ ОЛЖЭЭ.
АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА , АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ БОЛ Н.ЭНХБАЯР !