Чөлөөт бөх: Дипака Пуния 2019 оны шилдэг залуу тамирчнаар шалгарлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2019 оны шилдэг залуу бөхөөр Энэтхэгийн Дипака Пунияг нэрлэлээ.

Пуния 86 кг-ын жинд барилддаг, 20 настай. Наймдугаар сард Таллинд болсон залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн. Хамгийн сүүлд энэтхэг бөх залуучуудын ДАШТ-д 2001 онд түрүүлж байжээ.

Нур-Султанд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д Пуния мөнгөн медаль хүртэж, “Токио-2020” наадмын эрхээ авсан. Дөрөв дараалан ялсан ч гэмтээд алтан медалийн төлөө Ираны олимпын аварга Хасан Язданитай барилдах байсан ч барилдаагүй билээ.

Нур-Султанд Энэтхэгийн багийн Баджранг Пуния (65 кг), Рави Кумар (57 кг) нар мөн олимпын эрх авсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top