Нэг ч цохиулаагүй тулаанч 9 секундэд бууж өгөв

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 23

Хорватад болсон холимог тулааны “Fight Nation Championship” тэмцээний үеэр нэгэн сонирхолтой тулаан болжээ.

Босни-Херцеговин улсын тулаанч Ади Дуракович, Аргентины Франсиско Баррио нарын тулаан ердөө есөн секунд үргэлжилсэн бөгөөд тамирчид нэг нэгнээ цохиж амжсангүй.Шүүгч тулаан эхлэх дохио өгөөд есөн секунд болсны дараа Дуракович шүүгчид хандан, тулааныг зогсоохыг хүсээд гарч оджээ.

Дараа нь тэр инстаграм хуудсаараа юу болсныг тайлбарласан юм.

“Цээж маш хүчтэй өвдөж, нүд бүрэлзээд ирсэн. Шүүгчид бие муу байна гэдгээ хэлээд гарсан. Түргэн тусламжийн машинд ухаан орсон ч дахиад ухаан алдсан байлаа. Эмнэлэгт ухаан орсон” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top