Олон улсын жүдо бөхийн холбооноос шилдэг эмэгтэй шүүгчдийг зарлалаа. Өмнөд Солонгосын шүүгч Хён Сук Хи энэ жил нийт 16 тэмцээн шүүсэн дотор ДАШТ, Их Дуулга, Гран При зэрэг 2019 оны бараг бүх том тэмцээн багтаж байгаа юм. Хён Сук Хи бол 1996 оны олимпын наадмын мөнгөн медальт, алдартай бөх байсан хүн. Тийм болохоор барилдааныг маш сайн ойлгож шүүдэг. Түүний чансааны оноо 7.5 байгаа юм.
Харин энэ жилийн хамгийн өндөр оноотой шүүгч бол Монголын Т.Энхцэцэг байлаа. Түүний дундаж оноо 8.4 байгаа нь эрэгтэй шүүгчдийн чансаанд ч дээгүүрт тооцогдож байна. Т.Энхцэцэг 2019 онд солонгос шүүгчээс ганц Гран При тэмцээн л дутуу шүүжээ.
Сэтгэгдэл ( 6 )
mundagb bnaa amjilt
Баяр хүргье Олимпын финал шүүгээрэй
Сайн багш амжилт
Энхээдээ баяр хүргэe.Цаашдынх нь тэмцээн уралдаанд амжилт хүсьe.
Гайхалтай баяр бахдал зэрэг төрж байна дахин дахин баяр хүргэе.
Баяр хүргэе. Мундаг бүсгүйд улам их амжилт хүсье