Асгатын мөнгөний уурхайгаас дээж авчээ

Л.Болд | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 28 тоот тогтоолоор Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг 100 хувь "Эрдэнэс Монгол" компанид шилжүүлж, ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг эхлүүлсэн билээ. Энэхүү ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврагчид болон “Асгат кент” компанийн ажилчид уурхайн амыг нээж, дээж авах ажлыг арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн энэ сарын 18-ны өдөр хүртэл 45 хоног амжилттай гүйцэтгэсэн байна

Уурхайн амыг нээж, дээж авах ажилд ажилласан багийнхныг Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан хүлээн авч уулзаж, хүнд нөхцөлд осол эндэгдэлгүй сайн ажилласан алба хаагч нарт хүндэтгэл үзүүлсэн байна. Асгатын мөнгөний далд уурхайг нээх ажиллагаанд гар бие оролцсон явдалд талархал илэрхийлж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн штабын дарга, дэд хурандаа Д.Гантулгыг аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top