Японы Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал энэ сарын 23-нд болж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ.
Юуны өмнө Азүмазэки ояката нас барснаар багшгүй болсон тус дэвжээний бөхчүүдийг нэг галын “Хаккакү” дэвжээнд түр зуур шилжүүлэх шийдвэр гаргаснаа зарлалаа. “Азүмазэки” дэвжээнд Фүривакэ ояката буюу комүсүби асан Такамисакари байгаа ч дэвжээг өвлөн авах эрх байхгүй.
Сүмогийн холбооны хэвлэл мэдээлэл хариуцсан ояката Шибатаяма “Өв залгамжлагчийг сонгох нь хэр зэрэг хугацаа зарцуулахыг мэдэхгүй байна. Бөхчүүдийг нэг галын дэвжээнд шилжүүлсэн. Тэднийг Хаккакү ояката хариуцах болно” гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )