Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос “2019 оны шилдэг эргэн ирэлт”-ийн эзний нэрийг тодрууллаа.
2012 оны олимпын аварга, 2016 оны олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Наталья Воробьева энэхүү шагналын эзэн болжээ. Наталья хүүхэд төрүүлээд хоёр жил завсарласны эцэст энэ улирал дахин барилдаж эхэлсэн. Дахин дэлхийн аварга болоход нь түүнд ердөө ганц улирал хангалттай байлаа. Нур-Султаны ДАШТ-д Наталья 72 кг-ийн жинд тэргүүлсэн билээ.
Мөн Дэлхийн цэргийн наадам, Польш, Германы олон улсын тэмцээн, ОХУ-ын АШТ-д түрүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )