Сэлэнгэ аймаг хөл хорио тогтоолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Сэлэнгэ аймгийн Онцгой комисс өчигдөр /2019.12.24/ хуралдаж, аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний нөхцөл байдал 20 хувьд хүрээд байна. Иймээс онцгой комиссын гишүүдийн саналаар ЕБС-ийг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдрийг дуустал гурав хоног, цэцэрлэгийг 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийг дуустал хөл хорио тогтоохоор болж, нөхцөл байдлын мэдээг холбогдох дээд шатны байгууллагад уламжиллаа.

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд олон нийтийн арга хэмжээ, секц дугуйлан хичээллүүлэхгүй байхад хяналт тавьж, хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгожээ. Мөн албан байгууллагын дарга эрхлэгч нарт өвчтэй хүүхдээ асарч хамгаалах боломжийг олгож ажилтан албан хаагчиддаа чөлөө зөвшөөрөл олгож, зохицуулалт хийж ажиллахыг үүрэг болгосон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top