Хар тамхи хэрэглэсэн гэх нисгэгчийн талаар МИАТ мэдээлэл өгөхөөс татгалзлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

МИАТ компанийн төлөөлөн Удирдах зөвлөлийнхөн "Боинг-767-300" онгоцоор ХБНГУ-ын Берлин хот руу нисэхэд тус онгоцыг жолоодож явсан хоёрдугаар ээлжийн нисгэгч хар тамхи татсаны улмаас нислэг саатсан тухай мэдээлэл өчигдрөөс /2019.12.25/ зарим сайтад гарчээ. 

Энэ тухай албан бус эх сурвалж Берлин дэх өндөр зэрэглэлийн зочид буудалд буусан зочид хоёр хоноод буцах ёстой байсан ч Монгол Улсын иргэн Б нь мансууруулах бодис хэрэглэсний улмаас нислэг саатсан хэмээн баталж байна.

Нислэгийн өмнө агаарын хөлгийн бүрэлдэхүүнийг эрүүл мэндийн үзлэгт оруулдаг бөгөөд тэрхүү үзлэгээр хөлгийн туслах нисгэгч Б мансуурсан байдалтай нь батлагдсан тул дөрвөн цаг гаруй хугацаанд нислэгийг хойшлуулсан бололтой. 

Дээрх хэргийн тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МИАТ-ийн нисгэгч ХБНГУ-ын таван одтой буудалд буугаад, эх захгүй архидаж, түйвээсэн. Тус улсаас нэхэмжлэх ирж байна. Нислэгийн багийнхан согтуурсан, мансууруулах бодис хэрэглэсэн гээд нислэгийг хойшлуулсан. Онгоц хойшилно гэдэг асар өндөр зардалтай” хэмээн анх олон нийтэд мэдээлэл өгсөн юм. 

Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах, албаны эх сурвалжийн тайлбарыг авах үүднээс МИАТ компанийн Хэвлэлийн албаны ажилтан Н.Золбаяртай холбогдсон боловч "Эргэж холбогдоё" гээд, тодорхой хариулт өгөхөөс татгалзлаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.34) 2019 оны 12 сарын 25

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МИАТ-ийн нисгэгч ХБНГУ-ын долоон одтой буудалд буугаад, эх захгүй архидаж, түйвээсэн. Тус улсаас нэхэмжлэх ирж байна. Нислэгийн багийнхан согтуурсан, мансууруулах бодис хэрэглэсэн гээд нислэгийг хойшлуулсан. Онгоц хойшилно гэдэг асар өндөр зардалтай”

0  |  0
Top