Дархан-Уул: Хоёр багт Багийн хөгжлийн төв шинээр нээлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 25

Дархан-Уул аймгийн Дархан сумын 9, 10 дугаар багт улсын төсвийн 500 сая төгрөгөөр 380 м2 талбайтай, хурал, сургалтын танхим бүхий найман өрөөтэй "Багийн хөгжлийн төв" баригдан өнөөдөр /2019.12.25/ ашиглалтад орлоо. Багийн төвийн гадна зогсоол болон дотор техник тоног төхөөрөмж бусад тохижилтын ажлыг Дархан сумын Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийжээ. 

Шинэ байранд багийн албан хаагчдаас гадна Багийн иргэний нийтийн хурлын дарга, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтэн, Цагдаагийн хэсгийн байцаагчид байрлах юм. Дархан сумын 9,10 дугаар баг 11 мянга гаруй иргэнтэй. Тэд ая тухтай орчинд төрийн анхан шатны үйлчилгээг нэг цэгээс авах боломж ийнхүү бүрдэж байна. Багийн хөгжлийн төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон аймаг, сумын иргэдийн хурлын төлөөлөгчид, иргэд оролцлоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сйёзхаам(202.179.31.106) 2019 оны 12 сарын 25

2012 онд БӨ-д багийн төв барих нэрийдлээр Салтаан-ЖдҮ нэлээдгүй мөнгө хуссан

0  |  0
Top