"Нью Жерси" багийн тоглогч асан Ричард Жефферсон Лос-Анжелес хотын хоёр багийн од бодох Леброн Жеймс (Лейкерс), Кавай Ленард (Клипперс) хоёрын гол ялгааг нэрлэжээ.
“Bleacher Report”-т бичсэнээр Ричард Жефферсон “Кавай ямар ч байдалд юу ч боддоггүй. Тэр бол Робокоп гэсэн үг. Яг л робот шиг ажиллана. Ялалтын блок-шот хийсэн ч ялалтын бөмбөг оруулсан ч юу ч болоогүй юм шиг талбайгаас гараад явж байхыг нь би харсан. Баярлаж, хашхирахгүй. Ленардын зан ааш нь тийм юм. Түүний зүрхний хэмнэл өөрчлөгддөггүй.
Харин Леброн тоглолтын үеэр маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй. Өнгөрсөн тоглолтын дүн шинжилгээ хийж байхдаа тэр багийнхнаасаа хэт сэтгэлийн хөдлөл гаргасандаа уучлал гуйж байсан. Леброн тоглолтын бүх үе, хэсгийг задлан шинжилж, чамайг сэтгэл зүйгээр ялахыг хичээнэ. Тэр 10-12 дамжуулалт өгч, багийн андууддаа боломж гаргахыг хүсдэг.
Кавай “Миний үүрэг бол хамгаалж, оноо авах” гэж боддог. Тэр энэ хоёр зүйлээ хэнээс ч илүү сайн хийдэг бол Леброн таван зүйлийг сайн хийхийг хичээдэг” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )