Японы сүмо бөхийн холбооноос сэкитори буюу макүүчи, жюүрёо зиндааны бөхчүүдийн эрүүл мэндийн үзлэгийн дүн, жинг зарлалаа.
Цолтой бөхчүүдээс хамгийн хүнд нь өнгөрсөн башёд барилдалгүй жюүрёод унасан Ичиножёо байв. А.Ичинноров Намрын тэмцээний өмнө болсон сүүлийн үзлэгээс хойш 24 кг жин хасаж, 200 кг болсон байна. Харин хамгийн хөнгөн болох Энхо нэг кг таргалж, 99 кг татан, энэ удаад ч 100 кг хүрсэнгүй.
Шинэ сэкивакэ Асанояма зургаан кг нэмж, 177 кг, ёкозүна Какүрюү таван кг хасаж, 156 кг жинтэй байна. Их аварга Хакүхо энэ удаагийн үзлэгт орсонгүй.
Макүүчи зиндааны бөхчүүдийн дундаж жин 162.6 кг байгаа нь өмнөх үзлэгээс өөрчлөгдөөгүй байна.
Сэтгэгдэл ( 2 )
Балиар сумо
дахиад 2 аяга хоол нэмээд идчихсэн бол 100 хүрчих л байж дээ