Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 25-26-нд шилжих шөнө нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансрын тунелээс хүн унаж гэмтжээ.
Хэргийг цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн шалгахад Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, 30 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тунелээс үсэрсэн байжээ.
Түүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Гүүрнээс унасан иргэний биеийн байдал одоогоор хүнд байгаа ба ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )