Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов Казахстаны Алматыд энэ сарын 24-нд болсон “GFC 23” тэмцээнд хүндэт зочноор оролцлоо. Энэ үеэрээ тэр хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзаж, Казахстаныг хоёр дахь эх орон гэж нэрлэсэн байна.
Түүний фэн 10 настай Али Турганбеков Хабибт Килиан Мбаппе, Неймар, Эдинсон Кавани нарын гарын үсэгтэй бөмбөг бэлэглэжээ. Али бол төрөлхийн хөлгүй төрсөн хөвгүүн ч гар дээрээ суниаж, бөмбөг мөргөж үзүүлсэн гэнэ.
Хабиб спортын авьяастай үнэнч фэндээ хариу болгож, айфон утас бэлэглэсэн байна.
Али зургаа инстаграмт оруулж, “Амьдралын минь анхны айфон утсыг Хабиб Нурмагомедов бэлэглэлээ. Их баярлалаа” гэж бичсэн байлаа.
Сэтгэгдэл ( 0 )