Японы Сайтамад холимог тулааны “Bellator 237” тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээний гол тулаан нь ОХУ-ын “Сүүлчийн император” хочит, домогт Федор Емельяненкогийн тулаан байв. Түүний өрсөлдөгч нь мөн л холимог тулааны PRIDE холбооны домог Куинтон Жексон байлаа.
Тулаан тун хурдан өндөрлөсөн. Эхний үед Емельяненко хүнд цохилтоор Жексоныг унагааж, Япон дахь сүүлийн тулаандаа, ялалт байгууллаа.
Тэмцээний дараа Федор “Японд миний замнал эхэлсэн. Энэ оронд сүүлийн удаа тулалдаж байгаа нь харамсалтай. Үзэгчдэд ялалтаараа бага ч гэсэн бэлэг барьж чадсандаа баярлаж байна. Та бүхэнд баярлалаа” гэж хэлсэн юм.
PRIDE's stolid sovereign of HW yore may just retire on top! Fedor Emelianenko (39-6, 1 NC) faceplants Quinton "Rampage" Jackson in their old backyard, scoring his 30th finish (27th in round one). It's Jackson's first KO loss since "Shogun" in 2005. #Bellator237 #BellatorJapan pic.twitter.com/4WT2y4VXU7
— Kyle Johnson (@VonPreux) December 29, 2019
Сэтгэгдэл ( 0 )