Туркийн шигшээ багийн шилдэг бөх Таха Акгуль мөрөө гэмтээж, Истанбулын нэгэн эмнэлэгт мэс засалд оржээ.
Тэрбээр “Яшар Догу” тэмцээнд бэлтгэн, шигшээ багийн цугларалтад гараад байжээ. Олимпын аварга Акгуль бэлтгэл хангагч гүрж бөхийг өргөн шидэх гэж байгаад хүнд гэмтсэн байна. Түүнийг тэр дор нь Истанбулын хамгийн шилдэг хувийн эмнэлэг болох “Аджебадем”-т аваачиж, Туркийн шилдэг эмч нарыг цуглуулан хагалгаанд оруулжээ. Хагалгаа амжилттай болсон бөгөөд Таха гурван сарын дараа бэлтгэлдээ орж болно гэж эмч нар мэдэгдсэн. Бөхчүүдийн хувьд мөрний гэмтэл тун хэцүүд тооцогддог ч туркчууд олимпын аваргаа Токиогийн олимпын наадамд амжилттай оролцож чадна гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37