Европын хөл бөмбөгийн клубуудын холбооноос жил бүр дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг шалгаруулдаг.
Энэ жилийн "Globe Soccer Awards” шагналын эзнээр Португалын шигшээ, Турины “Ювентус” багийн тоглогч Криштиану Роналду тодорлоо.
Шагнал гардуулах ёслол Дубайд болсон байна.
2019 онд Роналду Италийн аварга болж, Португалын шигшээ багтайгаа Үндэстний лигт түрүүлсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )