Өнөөдөр гурван алдартай жүдочийн төрсөн өдөр тохиож байна. Юуны өмнө 2014 оны дэлхийн аварга, 2017 оны дэлхийн аваргын хүрэл медальт, 2009 оны Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар 33 нас хүрлээ. Манай тамирчин 2014 оны Азийн наадмын мөнгө, 2013, 2015 оны ДАШТ-ий шагналт 5-р байр, Мастерс, Их Дуулга, Гран При тэмцээний 8 удаагийн аварга, 6 мөнгө, 6 хүрэл медальтай. Дэлхийн Цомын алт, мөнгө, хүрэл медальтай.
Мөн Их Британийн жүдоч, олимпын 4 медальтай цорын ганц эрэгтэй жүдоч болох Анжело Паризи 67 нас хүрч байна. Паризи гурван удаа олимпод оролцохдоо гурван өөр далбаан дор барилдаж байжээ. Францын анхны олимпын аварга жүдоч.
ОХУ-ын бөх, “Москва-1980” олимпийн аварга, дэлхийн хошой аварга Николай Солодухин 65 нас хүрлээ. Одоо тэр Курск хотод өөрийн сургуультай. Жил бүр Железногорск хотод Н.И.Солодухиний нэрэмжит тэмцээн болдог. Москвагийн олимпийн финалд Солодухин манай гавьяат тамирчин Ц.Дамдинг ялж байсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Дамдин гуайг яах аргагүй луйвардсан. Бичлэг нь ютюбт тавигдсан байна лээ \n
Манай Ц. Дамдинг луйварсдсан даа\n