Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт болно.
"Болор цом" наадам болж байгаатай холбогдуулан үе үеийн "Болор цом" наадмын тэргүүн шүлгийг цувралаар танилцуулж байна.
1983 он. "Болор цом-1" наадмын тэргүүн шүлэг: Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж
ХҮН ТӨРӨЛХТӨНД ӨРГӨХ ҮГ
Анхаараарай!
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа
Анхаараарай!
Боллоо. Цаг боллоо
Бодох цаг гүйцлээ
Босох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо
Амөрикийн цагаан ордонд
Аюулын хар дайн амиллаа
Амьдралын чин халуун зүрхэнд
Атомын цэнэгт пуужин ониллоо
Өчигдөрхөн хагацлын нулимсанд
Өрлөг эх дэлхийд минь Өнчрөлийн хар нөмрөг өмсгөсөн
Өнөөх гайхал дайн
Худалчийн дарьтай торхонд
Хулгайчийн дайзтай сумаар тоглож
Хувь заяагий чинь дахиад л
Хутганы ирэн дээр тавилаа.
Хагас зуун сая хүний
Хайрын дуу, ханийн жаргалаар
Хар цэцэг хэлхэж үхэлд бэлэглээд
Хаан санаа нь ханаагүй, цадаагүй
Өтөл импөриализмын алтан зоосноос
Өс, цус хоёроор амлаж
Өршөөлгүй гай гамшгийн дайн
Өнөөдөр галаар амьсгалж эхэллээ.
Амьдрал жаргалын гайхамшигт хувьтай
Алтан нарны ганц охин
Алаг дэлхий-ээжээ та бид
Атомын түймэрт шатаах гэж үү?Үгүй ээ!
Хувьсгал, хөгжил, эрх чөлөөний
Хугаршгүй ноён нурууг тулсан
Хувь заяагаа та бид
Хумхийн тоос болгох гэж үү?Үгүй ээ!
Хайр дурлал, айл гэр
Хаврын цэцэг, алаг үр
Хамаг сайхан бүхнээ та бид
Халуун цөмд хайлуулах гэж үү?Үгүй ээ!
Энэ дэлхийд анхны ээж
Энхрий үрдээ бүүвэй зохиохдоо
Эцсийн удаа чи дуул! Гэж
Эдүгээ үөийнхэнд захисан гэж үү?Үгүй ээ!
Гал олсон азтай хүн
Гараа халаан атгаж ирэхдээ
Газар дэлхийг хожим нь хуйхлах
Гайтан гарна гэж бодсон гэж үү?Үгүй ээ!
Хол ойрын эцэг дээдэс минь
Хойч үөдээ бүрэлгүүлэхийн тулд
Хот барьж, тариа тарьж
Хорвоод өөрийгөө элээсэн гэж үү?Үгүй ээ!
Хүй удмаа, гал голомтоо тэд
Хүсэлтэйгээ, ухаантайгаа бидэнд өвлөхдөө
Хүн төрөлхтний шинэ үөд та нар
Хүргэж өгөөрэй гэсэн биз дээ?Үгүй ээ!
Сайны өрөөлийн цэнхэр хадаг
Сакура модны цэмцгэр цэцэг
Сарны сонат, нарны дуулалд
Сайхан сэтгэлээ орхисон биз дээ?Тийм ээ!
Эрх чөлөөгүй амөрикчуудын шүтдэг
Эрх чөпөөний титэмд хөшөөнд
Энхийн бамбар өргүүлсэн болохоос
Эрлэгийн илд бариулаагүй шүү дээ?Тийм ээ!
Хатынь, Освөнцим, Бухөнваль Дын
Хастай авс, цустай мэс
Харангын түгшээ, зүрхний лугшааг
Хараахан мартах болоогүй шүү дээ?Тийм ээ!
«Авралын хаан» өнөөдөр тэгтэл
Атомын бөмбөгтэй өлгийд мэндэлж
Амөрикийн ширээнд өөрөө тодорч
Амьтныг ачилж жаргуулах юм гэнэ.Худлаа!
Азид, Өвропт.Африкт Анголд, Никарагуад, Ливанд
Агаарт, усанд, газарт түүний
Ашиг сонирхол байгаа юм гэнэ.Худлаа!
Орчлонг тэр «коммунизмын аюул»
«Оросын аюул» гэгчээс аварч
Октябрийн хувьсгалаар «алдсан эрхийг» нь
«Орон дэлхийд авчирч өгөх юм» гэнэ.Худлаа!
Энэ муу санаандаа хүрэхийн тулд
Эхлээд бусдын гарыг хүлж
Эзэд нь үхэж эд нь үлдэж
«Энэрэнгүй» дайнд ялах юм гэнэ.Худлаа!
Үнэн ,манай талд байна
Үүрд дэлгэрэх алсын хувьтай
Үхлийн бус амьдралын хуультай
Үнэн, манай талд байна
Аливаа дайны мөсийг хагалагч
Ажилчин тариачны улаан Аврора
Аугаа их Зөвлөлт орон
Ард тумний ирээдүйг тушиж байна.Үнээн!
Үр үндсийг таслан хөнөөх
Үхлийн зэнөгийг цаазлан хурааж
Үүрд тогтоох энх тайвны
Үүд ганцхан тэнд л байна.Үнээн!
Хүйтэн халуун дайны төсвийг
Хүүхдийн цэцэрлэг, сургуульд гуйвуулж
Хүн төрөлхтөн дэлхий гэртээ
Хүрээлэн сууж амьдаръя гэж байна.Үнээн!
Атомын хүчээр ачаа зөөлгөж
Алсын гаригт хүлэг хөөргөж
Айл бүхний тансаг ширээнд
Амтат идээ таваглая гэж байна.Үнээн!
Москвагийн цаг
Эрин үөийг тоопж байна
Москвагийн зүг
Эвийн замыг зааж байна
Москвагийн үг
Эхийн санааг багтааж байна
Москвагийн туг
Энх тайвныг тогтоож байна
Анхаараарай!
Алтан нарны хүүхдүүд ээ
Аугаа их хүн ард аа
Анхаараарай!
Боллоо. Цаг боллоо
Бодох цаг гүйцлээ
Босох цаг боллоо
Боллоо. Цаг боллоо
Аажуурвал аюултай
Амь, нас байтугай
Амьтны гэрэлт өртөнцийг
Алдаж болох аюултай
Тэр жил Хиросима, Нагасакийг
Тэнгэртэй, газартай нь шатаасан
Тэнэг эздийн толгойгүй гар
Тэсрэх бөмбөгийн товчин дээр байна
Эрүүл саруул ухаанаар
Эвлэлдэн нэгдэцгээө!
Энх тайвангийн төлөө
Эцсийн тулалдаанд орцгооё!
Болор цом - 1983 он
Сэтгэгдэл ( 0 )