Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам өнөөдөр Улсын филармонид зохион байгуулагдлаа. Тус наадам энэ жил 42 дахь жилдээ зохион байгуулагдав.
Эхний шалгаруулалтад 198 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 28 яруу найрагчид хоёрдугаар шатанд шалгарч, шүлгээ дуудлаа. Тус 42 дахь “Болор цом” наадмын эзнээр Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч А.Лхагва тодорлоо.
Дэд байрт Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Л.Торой шалгарсан бол гуравт яруу найрагч На.Батболд, дөрөвт яруу найрагч Ч.Ууганбаяр, тавт яруу найрагч Д.Нямдорж нар шалгарлаа.
Наадмын тэргүүн шүлэг А.Лхагва - "Морин хуурын хэл"
Сэтгэлээс үүссэн салхинд
Хээрийн салхи хөлчүүрнэ
Тэнгэрээс үүдсэн аялгуунд
Уулсын сэтгэл халууцна
Морин хуурын эгшиглэн
Ийм эртний хэл
Монгол газар үүссэн
Эх сайхан хэл
Энэ хэлийг анирдсан хүн
Эрэмшин омогшино
Эх хэлийг сонордсон хүн
Элэг нь дэвтэж уярна
Тэнгэрийг
Тэр өндрийг
Туг гэрэгээрээ өргөж
Туйлсан их суу залиар
Сүлд хийморьтой болгосныг
Тэнгэрийн үгээр хүүрнэнэ
Талыг
Талбиун уудмыг
Тэнгис далайг цалгиаж
Тивийг сэрээсэн нүүдлээр
Тэнүүн уудам болгосныг
Талын хэлээр шуранхайлна
Морин хуурын хэл
Монгол тэнгэрийн хэл
Монгол газрын хэл ээ.
Унаж сөхөрсөн үед
Уруудаж бүдэрсэн цагт
Морин хуурын үүрсээн
Монгол хүнийг сэрээсэн
Морьтой гэдгийг нь сануулсан
Халирч зэлэрсэн үед
Хавтайж бөхийсөн цагт
Морин хуурын төвөргөөн
Монгол хүнийг сэхээсэн
Мордоод давхихыг харуулсан
Сүлд хийморийг сэрээж
Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж
Элэр аялгуу нь наранд хүргэж
Эртний өвгөдтэй уулзуулж
Хөөрөг зөрүүлэн хуучлуулж
Хөх толбыг минь тодруулж өгдөг
Морин хуурын хэл
Монгол хүмүүний хэл ээ
Бадран омогшихын бал
Бахархан гэрэлтэхийн гал
Морьтон монголын хөл
Монголыг асаасан хэл
Энэ хэлээр биднийг
Эх дэлхий танина
Энэ хэлээрээ бид
Элэн галавтай ч ярилцана
Морин хуурын хэлээрээ
Монгол язгуурын хэлээрээ
Дээд сансрыг ч уяраана
Дэлхийг дахин дагуулна аа.
Сэтгэгдэл ( 6 )
ЯРУУ НАЙРАГ БИШ ЮМ ДАА .МОДОН МАГТААЛ Л БАЙНА.
Санаа нь ч яахав. Сүржин даржин хэллэгтэй тааруухан бүтээл санж. Яруу сайхан, сэтгэл огшоох бүтээл энэ биш ээ
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Одоо бөөн хэрүүл болно оо, бүгд өөрийгөө агуу гээд бодчихсон гарууд бөөн хэл ам болно оо
Bolor tsom demii boljee.
za odoo ch altan ueiinkh shig nairagch , zokhiolchidgui boljee , b, lkhagwasuren guai l suuliinkh ni baijee dee