БОЛОР ЦОМ-3 I Тэргүүн шүлэг - "Шагнал"

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 04

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард "Болор цом" яруу найргийн наадмыг анх зохион байгуулсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ тэргүүн байр эзэлж байсан юм. Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохиогдож буй "Болор цом" яруу найргийн наадам өнөөдөр /2020.01.04/ Багануурт дүүрэгт болно.
"Болор цом" наадам болж байгаатай холбогдуулан үе үеийн "Болор цом" наадмын тэргүүн шүлгийг цувралаар танилцуулж байна. 


1985 он. "Болор цом-3" наадмын тэргүүн шүлэг: Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн

ШАГНАЛ

Ээж минь намайг
Цагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий үнэгээр мялааж
Эх орон минь
Эрх чөлөөгөөр шагнасан
Хувьсгал миний шагнал
Хувь заяа ч миний шагнал
Өрх татахад тооноор бялхсан нар
Өлгий дээр минь гэгээ мандуулж
Өндөр босгоо давж, талын сэжүүр өлмийлөхөд
Өөлөн чулуу халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал
Хайрыг даана гэдэг
Шагнуулахаас хэцүү
Ханаж сагасан байвал
Yхсэнээс дор
Салаан даргадаа ч
Сайшаалгаж яваагүй цэрэг эр
Сайхан эх орныхоо төлөө
Шагнал гэж хумсын чинээ ч бодолгүй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юүлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нөхөж нөгцсөн
Орчлонг хувьсгасан Ленин
Одонгүй байсан
Ленин өөрөө
Дэлхийг шагнасан
Мөнхийн одон
Алаг эрээнтэй ч
Амьдрал өөрөө шагнал
Амраг минь намайг үнсэх нь ч
Амьдын жаргалын шагнал
Элэгхэн шүлэг минь ч
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал
Ирэх цаг
Ирээдүй миний шагнал
Элээ улирсан
Түүх ч миний шагнал,
Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулын оройд хоносон нойрмог цагаан манан
Усны ногоон тохойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан зовлон
Ээж минь намайг
Цагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг
Эсгий үнэгээр мялааж
Эх орон минь
Эрх чөлөөгөөр шагнасан
Хувьсгал миний шагнал
Хувь заяа ч миний шагнал

Өрх татахад тооноор бялхсан нар
Өлгий дээр минь гэгээ мандуулж
Өндөр босгоо давж, талын сэжүүр өлмийлөхөд
Өөлөн чулуу халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал
Хайрыг даана гэдэг
Шагнуулахаас хэцүү
Ханаж сагасан байвал
Yхсэнээс дор
Салаан даргадаа ч
Сайшаалгаж яваагүй цэрэг эр
Сайхан эх орныхоо төлөө
Шагнал гэж хумсын чинээ ч бодолгүй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юүлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нөхөж нөгцсөн
Орчлонг хувьсгасан Ленин
Одонгүй байсан
Ленин өөрөө
Дэлхийг шагнасан
Мөнхийн одон
Алаг эрээнтэй ч
Амьдрал өөрөө шагнал
Амраг минь намайг үнсэх нь ч
Амьдын жаргалын шагнал
Элэгхэн шүлэг минь ч
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал
Ирэх цаг
Ирээдүй миний шагнал
Элээ улирсан
Түүх ч миний шагнал,
Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулын оройд хоносон нойрмог цагаан манан
Усны ногоон тохойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан зовлон
Ухаарсан алдаа минь хүртэл шагнал
Надад байгаа бүхэн миний шагнал
Надад илүү шагнал хэрэггүй
Харин
Амраг ханийн минь
Ачдаа дуулах бүүвэйн дуугаар шагна!
Дүн өвлийн нүдгүй шуурганаар малын захад
Дуугаа хөлдтөл гууглаж яваа эцгийг минь
Нараар шагна
Дун цагаан үс нь
Намрын салхинд хийсэж
Дуутын шаргал хөтөл дээр
Намйг харуулдаж зогсоо
Ижийг минь
Мөнхийн усаар шагна!
Дайны айдсаар түгшэж байгаа
Дэлхийг минь
Энх амгалангаар шагна!
Шагна!

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ashidbat(66.181.191.102) 2024 оны 06 сарын 03

Doja Cat Say So minii durtai duu!!!

2  |  0
Ashidbat(192.82.73.113) 2023 оны 02 сарын 01

Unen goyo

2  |  0
Ashidbat(192.82.73.113) 2023 оны 02 сарын 01

Ymar goyo shuleg ve? :)

1  |  0
Dulguun(192.82.73.113) 2024 оны 11 сарын 18

Ur mom gay

2  |  2
bek (8.21.11.159) 2024 оны 11 сарын 18

Ur mom\n

2  |  1
Gerel(66.181.181.50) 2023 оны 02 сарын 01

Good

8  |  0
Top