Энэ талаар AskMen цахим хуудас эмэгтэйчүүд дунд судалгаа явуулжээ. Тэгэхээр эрчүүд ээ, энэ судалгааг сайн уншиж байж, бэлтгэлдээ ороорой.
Эмэгтэйчүүдийн анхаарлыг татахын тулд цээж, хөхөө “томруулж”, далбаагаа гаргах гэж фитнес, жимд үхэн хатан зүтгэж байгаа таны хөдөлмөр талаар өнгөрч магадгүй гэдгийг анхаар. Бүсгүйчүүд таны бодож байгаагаас өөр газарт нүдээ тусгадаг юм байна шүү. AskMen цахим хуудасны санал асуулгын дүнг хараад та бэлтгэлийн программаа өөрчлөөрэй.
1. Нуруу
Нуруу тасархай түрүүлсэн. Эр хүний нурууны булчинг хараад эмэгтэйчүүдийн толгойд хүч чадал, тэсвэр хатуужил гэсэн төсөөлөл орж ирдэг байна. Хүчирхэг нуруутай эрчүүд алс тэртээ чулуун зэвсгийн үеэс л эмэгтэйчүүдийн анхаарлыг татдаг байжээ. Ийм нуруутай эр л арслан заан алаад агуйдаа үүрээд аваад ирдэг байсан болохоор аргагүй.
2. Өгзөг, гуя
Судалгаанд оролцогчид тодорхой шалтгааны улмаас яагаад энэ хэсгийн булчин таалагддаг талаараа дэлгэрэнгүй яриагүй байна. Ямар ч гэсэн хоёрдугаар байрт өгзөг, гуя оржээ.
3. Мөр
Өргөн мөртэй эрчүүд мөн л хүч чадал гэсэн ойлголттой хосолдог.
4. Хөл
Өмд өмсөж, хөлөө нуусан ч эмэгтэйчүүдийн хурц хараа булчинлаг хөлийг олны дундаас ялган олж чадна.
5. Цээж
Ханхар өргөн цээж эхний байрт ороогүй.
6. Гэдэс
Гэдэсний 6 булчингаас гадна бүсгүйчүүд “Адонисийн бүс” хэмээх гэдэсний доод хэсгийн V хэлбэрийн булчинд дуртай гэнэ
Сэтгэгдэл ( 2 )
KKKKKKK BUH BULCHIN L ORSON BNA DAA KKKKK
шодой