Алла Пугачеваг цаг нь өнгөрсөн хөгшин гэж шүүмжилжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05

ОХУ-ын залуу дуучин “Фабрика звезд” шоуны оролцогч Прохор Шаляпин, шүүмжлэгч Сергей Соседов нар шинэ жилээр ахмад дуучид тайзанд эргэн ирснийг хатуу шүүмжиллээ.

“Звезды сошлись” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Соседов “Алла Пугачева, София Ротару, Жанна Агузарова, Николай Носков нарын тоглолтыг харахад тун гунигтай байлаа. Тэдэнд ямар ч чадал алга. Пугачева арай ядан амьсгалж байлаа. Амьсгаадаад үхэх гэж байж, яаж концерт тоглох юм бэ? Дуучид дуу хоолой сайн байх үедээ л тайзан дээр гарч байх ёстой” гэж шүүмжилсэн.

Харин Прохор Шаляпин “Урлагийн тайз өрөвдөлтэй газар байж таарахгүй. Манай улсын эстрад хөгжим нэг л тийм ядарсан, уур хилэнтэй. Та бүхэн авьяаслаг хүмүүс, авах ёстой бүх юмаа авсан. Одоо цаг чинь өнгөрсөн тул явах хэрэгтэй. Дараагийн үедээ зай тавьж өг л дөө. Эргэн тойрны хүмүүс чинь магтаж байлаа ч үнэндээ ард түмэн та нарыг үзэн ядаж байгаа. Та нар Оросын соёлыг эрэмдэглэж байна” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.22.225) 2020 оны 01 сарын 06

урлаг бол залуу эрч хүчтэй насны ажил хугацаа нь дууссан бол тайзаа зоригтой орхих хэрэгтэйштээ Сараа Ариунаа Хурд Харанга нарын эмээ өвөө нараа та нарт хэлж байна

0  |  0
Зочин(64.119.21.158) 2020 оны 01 сарын 05

Манайд ч бас бодох асудал. Хирээ мэдээд зайгаа тавиад зайлах улсууд байгаа шүү

0  |  0
Жирийн монгол залуу (202.9.46.116) 2020 оны 01 сарын 05

порно эмгэнийг хэн үздэг юм. оросыг эстрад бол гамшиг ш дээ.

1  |  0
зочин(202.9.46.116) 2020 оны 01 сарын 05

hurdaas busad n zail

1  |  0
зочин(202.9.46.122) 2020 оны 01 сарын 06

Яг үнэн хөгшчүүл зайгаа тавьж өг.авдгаа авсан.монголоос харанга.хурд.сараа.дэлгэрмөрөн мэт гонгиносон эмээ өвөө нар тонил

3  |  2
zochin(103.229.121.8) 2020 оны 01 сарын 05

manayd bol aryunaa , saraa nar shuu dee

2  |  1
Top