Мэргэжлийн боксын IBF, WBC холбооны хагас хүнд жингийн аварга ОХУ-ын Артур Бетербиевийг Хятадын боксчин Мэн Фаньлунтай аваргын бүсээ хамгаалах тулаан хийхийг IBF холбооноос үүрэг болгосон билээ.
Талууд тулаан хийх газраа тохиролцож чадаагүй тул тулааныг зохион байгуулах эрхийн үнэ хаялцах худалдаа зохион байгуулсан. Худалдаанд Хятадын “Longjoy Sports” компани 1,9 сая ам.доллар гаргаснаар ялалт байгуулсан. Харин Бетербиевийн “Top Rank” 1,315 сая ам.доллар л санал болгож чадсан юм.
Мэдээж Хятадын компани нутагтаа аваргын бүсийн энэ тулааныг зохион байгуулна. Харин Артур Бетербиев Хятадад тулалдахаас татгалзаж магадгүй болоод байна. Учир нь тэр Дагестанд төрсөн, чечень хүн бөгөөд исламын шашинтан. Артур Хятадын Шинжаанд исламын шашинт уйгарчуудыг бөөнөөр нь хорьж, хядаж байгааг эрс эсэргүүцдэг хүн юм.
Сэтгэгдэл ( 0 )