Мэргэжлийн сүмогийн дээд зиндааны бөх Ишиүра макүшитагийн Хоокахо нар Миягино дэвжээний барилдааны бэлтгэл дээр гар зөрүүлжээ.
Нэг нэгнээ дохёноос түлхэж гаргасан хойноо ч нэмж нэдрэн, ялагдсан нь хариу өвдөглөж, сүүлдээ зодоон болж хувирсан тул их аварга Хакүхо зогсоосон байна.
Үнэн сэтгэлээсээ бэлтгэл хийж байгаа нь сайн хэрэг ч нэг дэвжээний бөхчүүд нэгнээ гэмтээх аюултай тул Миягино ояката хоёр бөхөд хатуу сануулга өгсөн байна.
Миягино ояката “Хэн хэн нь буруугаа хүлээх хэрэгтэй. Бэлтгэл үзээд сууж байгаа хүүхдүүдэд муу нөлөөтэй” гэж хэлжээ.
Сүмогийн ертөнцөд сүүлийн үед дэглэлт, хүчирхийллийн эсрэг олон арга хэмжээ авч байгаа тул Миягино ояката энэ талаар Сүмогийн холбоонд мэдэгдсэн байна. Харин холбооноос Миягино дэвжээний бэлтгэл дээр болсон зүйл тул холбооноос шийтгэл хүлээлгэхгүй гэдгээ мэдэгджээ.
Ишиүра 29 настай, Хоокахо 30 настай. Мэргэжлийн сүмод нэг жил орсон ч Хоокахо зургаан сарын өмнө элссэн гэнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Бэлтгэлийг чивчиртэл нь хийлгэдэг.аймшигтай бэлтгэлтэй юм билээ
deglelt meglelt geed baigaa yum bol tarxind ni sum zoochixgui yu