Токиогийн олимпын бамбарын буухианд гүйх МОНГОЛ СҮМОЧ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 06

Энэ жил Японд болох “Токио 2020” наадмын бамбарын буухиа гуравдугаар сарын 12-нд Грекийн Олимпод эхэлнэ.

Бамбар гуравдугаар сарын 20-нд Японы Мияги мужид бууснаар Япон орныг тойрон аялах юм. Муж, хот, дүүрэг бүр буухианд гүйх хүмүүсээ тодруулж байна.

Канагава мужийн буухиа гүйлтэд 51 хүн оролцоно. Нийт 8471 хүн саналаа өгснөөс сугалаагаар азтаныг тодруулсан юм. Энэ азтаны нэг нь монгол хүү байсан нь тус мужийн Асахигаока сургуулийн сурагч Б.Очирсайхан байлаа.
 

Монголоос тус сургуулийн сүмо бөхийн багт элсэн суралцаж байгаа. Эх орондоо байхдаа Японд олимп болохыг мэдээгүй байсан ч Японд ирээд сонирхож эхэлсэн гэнэ.  

“Сонгогдсондоо баяртай байна. Наймдугаар сард ахлах ангийн ёкозүна цолны төлөөх тэмцээнд орно. Сүмо бөхдөө ч олимпын буухианд ч амжилттай оролцохоор бэлтгэл хийнэ. Монголд байгаа хамаатан маань чөлөөт бөхөөр олимпын эрх авахаар тэмцээнд оролцож байгаа. Би буухианд зургаадугаар сарын 29-нд 200 метр гүйх болно” гэж Б.Очирсайхан сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(45.58.27.109) 2020 оны 01 сарын 07

Эднийг гүйлгэж болох л юм байхдаа, бахардаад унаад үхчих вий дээ

0  |  0
Top