Хятадын цагаан сар бол Хятад, Өмнөд Азийн орнуудын хамгийн урт үргэлжилдэг, хамгийн том баяр билээ. Энэ жил Хятадын Цагаан сар нэгдүгээр сарын 25-нд тохиож байгаа.
Энэ баяр Хятад төдийгүй хятад цагаачидтай бүх улс оронд өргөн дэлгэр тэмдэглэгддэг. Хойд Америкт Сан-Франциско, Лос-Анжелес, Бостон, Чикаго, Мехико, Торонто, Ванкувер хотуудад цагаан сараар жагсаал болдог бол 2015 онд Нью-Йорк хотын дарга Билл Де Блазио Хятадын Цагаан сарыг албан ёсны амралтын өдөр болгон зарласан юм.
Спортын том брэндүүд мэдээж энэ том баяр, зах зээлийг зүгээр орхиж чадахгүй. Adidas брэнд Хятадын Цагаан сард зориулан, шинэ өмсгөл бэлтгэсэн байна.
Германы “Бавари”-д Хятадын домгийн Цилинь (морин бие, буганы хөл, луун толгой, баавгайн сүүлтэй) хэмээх амьтан оногдсон.
Харин “Ювентус”-т Цагаан бар.
“Реал” Мадридын өмсгөл жигүүртэй арслангийн тэмдэгтэй.
“Арсенал”-ын өмсгөл үлгэрийн шувуутай. Энд байгаа зурагт Озил байгаа ч сүүлийн үеийн шуугианаас болоод хятадууд түүнийг зар сурталчилгаанаас хасах нь тодорхой.
“Манчестер Юнайтед” баг лууны зурагтай өмсгөлтэй тоглох бөгөөд 85 еврогийн үнэтэй.
Өнгөрсөн жилийн Хятадын Цагаан сараар “Барселона” тамирчдынхаа нэрийг хятад ханзаар бичсэн байлаа.
2019 оны Цагаан сараар НБА-гийн Жейсон Терри Хятадад очсон бол Клей Томпсон, Дамиан Лиллард, Яннис Адетокунбо нар Хятадын телевизийн рекламд гарсан.
“Хьюстон Рокетс”, “Голден Стэйт” багууд хятад ханзтай өмсгөл бэлтгэсэн байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
kkk. Manai mongolchuud hyatad hanznaas ih tserevdeg. Hyatadaas baraa avahdaa hyatad hanzguig avch bie bienee huurdag yum doo