Садио Мане Африкийн шилдэг хөлбөмбөгч боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Африкийн хөлбөмбөгийн холбооноос 2019 оны шилдгүүдээ зарлалаа.

“Оны шилдэг хөлбөмбөгч”-өөр Сенегалын шигшээ, “Ливерпуль” багийн довтлогч Садио Мане шалгарлаа. Мане сүүлийн хоёр жил дараалан, хоёрдугаар байрт шалгараад байсан юм. Энэ удаад тэрбээр Египетийн Мохамед Салах, Алжирийн Рияд Марез нартай өрсөлдөж, түрүүллээ.

Садио Мане 2018/19 оны улиралд Аваргуудын лигт түрүүлсэн. Сенегалын шигшээ багтай хамт Африкийн үндэстний цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.

Африкийн шилдэг хөлбөмбөгчид

1992    Абеди Пеле, Гана, Франц “Олимпик” Марсель    

1993    Рашид Йекини, Нигери, Португал “Витори            “

1994    Эммануэль Амунике,Нигери, Португал “Спортинг”

1995    Жорж Веа, Либери, Итали “Милан” / Франц “Пари Сен-Жермен”          

1996    Нванкво Кану, Нигери, Нидерланд “Аякс” / Итали “Интернационал”    

1997    Виктор Икпеба, Нигери, Франц “Монако”

1998    Мустафа Хажи, Марокко, Испани “Депортиво”

1999    Нванкво Кану            Нигери Англи Арсенал

2000    Патрик Мбома, Камерун, Итали “Парма” / Итали “Кальяри”

2001    Эль-Хажи Диуф, Сенегал, Франц “Ланс”

2002    Эль-Хажи Диуф, Сенегал, Англи “Ливерпуль” / Франц “Ланс”

2003    Самуэль Это’О, Камерун, Испани “Мальорка”    

2004    Самуэль Это’О, Камерун, Испани “Барселона” / Испани “Мальорка”

2005    Самуэль Это’О, Камерун, Испани “Барселона”

2006    Дидье Дрогба,           Кот-д’Ивуар, Англи “Челси”

2007    Фредерик Кануте, Мали, Испани “Севилья”         

2008    Эммануэль Адебайор, Того,           Англи “Арсенал”

2009    Дидье Дрогба, Кот-д’Ивуар,            Англи “Челси”

2010    Самуэль Это’О, Камерун, Итали “Интернационал”        

2011    Яя Туре, Кот-д’Ивуар, Англи “Манчестер Сити”  

2012    Яя Туре, Кот-д’Ивуар, Англи “Манчестер Сити”  

2013    Яя Туре, Кот-д’Ивуар, Англи “Манчестер Сити”

2014    Яя Туре, Кот-д’Ивуар, Англи “Манчестер Сити”

2015    Пьер-Эмерик Обамеянг, Габон, Герман “Борусси” Дортмунд

2016    Рияд Марез, Алжир, Англи “Лестер” Сити

2017    Мохаммед Салах, Египет, Англи “Ливерпуль”

2018    Мохаммед Салах, Египет, Англи “Ливерпуль”    

2019 Садио Мане, Сенегал, Англи “Ливерпуль”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top