ОУОХ: Шүүхийн шийдвэрийн дараа ОХУ-ын хувь заяаг шийднэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

ОХУ-ын тамирчдыг олимпын наадмаас дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэрийг WADA-гийн Гүйцэтгэл зөвлөлөөс өнгөрсөн сарын 9-нд гаргасан билээ.

ОХУ-ын допингийн эсрэг агентлаг РУСАДА энэ шийдвэрийг Олон улсын спортын арбитрын шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа. Одоогийн байдлаар шүүхээс хэзээ шийдвэр гаргах нь тодорхой болоогүй байна.

Энэ талаар ОУОХ-ны төлөөлөгч Марк Адамс “Оросын тамирчдыг “Токио 2020” олимпын наадамд оролцуулах эсэхийг бид Спортын арбитрын шүүхийн эцсийн шийдвэрийн дараа гаргана” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top