Хосе Рейна Премьер лигт эргэн ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

“Италийн “Милан” багийн хаалгач Хосе Рейна Английн “Астон Вилла” багтай зургаан сарын гэрээ байгуулна” гэж La Gazzetta dello Sport мэдээллээ.

Мэдээнд дурдсанаар талууд тохиролцсон бөгөөд “Милан” хаалгачаа үнэ төлбөргүй өгөхийг зөвшөөрсөн байна. Рейна энэ улирлыг дуустал “Астон Вилла”-д тоглоно. Хэрэв баг нь Премьер лигт үлдэж чадвал гэрээ нь автоматаар нэг жил сунгагдах юм.

“Астон Вилла” багийн үндсэн хаалгач Том Хитон хүнд гэмтлийн улмаас энэ улирал дахин тоглож чадахгүй болсон.

Рейна 2018 онд “Милан”-д шилжсэнээсээ хойш таван удаа л талбайд гарсан. 2005-2014 онд Английн “Ливерпуль” багт алба хашиж байсан алдарт хаалгач ийнхүү эргэн ирлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top