Китанофүжи: Хацү башёд Такакэйшёо түрүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 09

Мэргэжлийн сүмо бөхийн энэ жилийн эхний башё 12-ны өдөр Токио хотын Кокүгикан ордонд эхэлнэ.

“Нишёоносэки” галын хамтарсан бэлтгэл Огүрүма дэвжээнд болж, озэки Такакэйшёо, сэкивакэ Такаясү нарын бөхчүүд оролцлоо.

Такакэйшёо Такаясүтэй 10 барилдахдаа долоо ялсан байна. Тачиай дээр мөргөлдөөд, шууд түрэн гарч давж байсан нь Такакэйшёог бэлтгэл ханасан байгааг харууллаа.

Бэлтгэлийг үзэж сонирхсон сүмо тайлбарлагч, ёкозүна асан Китанофүжи “Энэ тэмцээнд Такакэйшёо түрүүлнэ. Ямар ч гэсэн түрүүлэхийн төлөө л барилдах хэрэгтэй. Хакүхо аваргаас их зүйл шалтгаалах ч Такакэйшёо түрүүлэх юм шиг санагдаж байна” гэж сэтгүүлчдэд ярилаа.

Такакэйшёо ч форм сайтай байгаагаа хэлсэн. “Бэлтгэл яг ханалаа. Гэмтэл бэртэлгүй барилдах шиг сайхан юм байхгүй. Ёкозүна болохын тулд башёд түрүүлэхээс өөр зам байхгүй. Түрүүлэхийн төлөө л барилдана” гэж хэлсэн байна.

Анхны түрүүгээ авснаас хойших Такакэйшёогийн барилдаан

2018 оны 11-р сар – Анхны түрүү

2019 оны 1-р сар – 11 даваа, 4 унаатайгаар озэки цол хүртэж чадсангүй.

2019 оны 3-р сар – 10 даван, озэки боллоо.

2019 оны 5-р сар – Тэмцээний 4 дэх өдөр Митакэүмид унахдаа гэмтэж, тэмцээнийг орхилоо. Найм дахь өдөр дахин барилдсан ч Аойямад унаад дахин барилдаагүй.

2019 оны 7-р сар – Баруун өвдөгний гэмтлээр барилдаагүй. Озэки цолоо алдав.

2019 оны 9-р сар – Тэмцээний 12 дахь өдөр 10 давж, озэки цолоо эргүүлэн авсан.

2019 оны 11-р сар – Озэки цолтой анх удаагаа 50 хувийн амжилт үзүүлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top