Дээд зиндааны шинэ бөх Кирибаяма хэмээх Б.Лхагвасүрэнд Японы “Нестле” компани гоёлын маваши бэлэглэлээ. Мавашины зураг нь кофены аяга барьж байгаа Кирибаяма.
Макүүчи дэх анхны башёгийн зорилгыг нь асуухад “Урьд нь энэ асуултад юуны өмнө 50 хувийн амжилт үзүүлэх гэж хариулдаг байсан. Харин энэ удаад тусгай шагнал авахын төлөө барилдана гэж хэлье” гэж хариулсан байна.
“Нестле” компаниас Токиогийн Шинжүкү дэх кафедаа энэ сарын 8-26-нд “Мичинокү дэвжээний чянко” гэсэн шинэ хоол худалдаална. Үнэ нь 1000 иэн ч Кирибаяма Хацү башёд давсны дараагийн өдөр 500 иэн болгон хямдруулах гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
mundag duudee amjilt husey.chi chadna.zorig buhnig ylna\n