З.Шинэчагтага: Монголчуудын хүчтэй тал бол монгол цус

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Холимог тулааны ONE FC холбооны “A NEW TOMORROW” тэмцээн өнөөдөр Тайландад болно. Энэ тэмцээнд манай тулаанч З.Шинэчагтага Хятадын Ма Жиа Вентэй тулалдана.

Түүнтэй Японы “MMAPLANET” сэтгүүлийн сурвалжлагч уулзаж, ярилцжээ.
 


-ONE FC холбооны жинхэнэ тэмцээнд анх удаагаа орох гэж байна.

-Нэг зорилго минь биелж, мөрөөдлөө биелүүлэх цаг ирлээ. Гэхдээ миний хувьд тэмцээнд оролцох нь гол биш ялах, аваргын бүс зүүх нь чухал. Юуны өмнө тэмцээнд орох болсондоо баяртай байна. Маш чухал тулаан тул хүмүүсийн сэтгэлд үлдсэн сайхан тулаан үзүүлэх хүсэлтэй байна.

-“One Warrior Series” цувралд 4 ялж, нэг ялагдсан. Акирү Рондаг 58 секундэд хүнд цохилтоор ялсан чинь япон фэнүүдэд гүн сэтгэгдэл төрүүлсэн.

-Тэр үед хэнтэй тулалдах нь надад хамаагүй байлаа. Цувралын анхны тулаан байсан тул өнөөдрийн тулаантай нэгэн адил үзэгчдэд таалагдах тулаан хийхийг хүсэж байлаа. Хурдан тоглолтыг дуусгахыг хүсэж, хичээн тулалдсан.
 


-Таны холимог тулааны дархан мэх гэвэл?

-Миний давуу тал бол хүч чадал, хэнтэй ч үзэлцэх сэтгэл зүй. Өдий болтол гудамжинд зөндөө гар зөрүүлж ирлээ. Энэ хугацаанд хэзээ ч эргэж няцаагүй зүрх сэтгэл минь миний хамгийн том давуу тал.

-Таны тулааны гол суурь нь зодоон гэсэн үг үү?

-Би арван настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж, дараа нь бокст орсон. Бөх, боксын суурьтай гэж хэлж болох ч үнэндээ гудамжинд зодолдохдоо эмзэг газар нь цохих, мөргөх гээд янз бүрийн арга мэх хэрэглэж байлаа. Холимог тулаанд орохоос өмнөх миний амьдрал бол тэр чигээрээ зодоон байсан. Харин холимог тулаанд Рич Франклины ачаар “One Warrior Series” цувралд оролцох боломжтой болсон. Өнөөдрийн тулаанд тэр намайг сонгосон нь зөв байсан гэдгийг харуулах болно. Өөрийгөө Азийн шилдэг тулаанчдын нэг гэдгийг батлан харуулах зорилготой”.
 


-Монгол бол Азийн тулааны урлагт шинээр хүч түрэн гарч ирсэн орон. Монгол тулаанчдын хүчтэй талыг нэрлээч.

-Монгол цус гэж хариулъя даа. Энэ нь хэзээнээс эхэлсэн, үргэлжилж байгааг би хэлж мэдэхгүй. Гэхдээ бид Чингис хааны үеэс одоо болтол хүчтэй хэвээр байгаа. Монголчуудын түүх бол газар нутаг булаацалдсан дайн юм. Цус урсгасан дайн дажин. Хурдан шуурхай довтлоод бүх юмыг нь булаагаад буцна. Энэ бол монголчуудын дайны арга барил бөгөөд нүүдэлчин ард түмний амьдралын хэв маяг юм. Байгаль дэлхийтэй сөргөлдөн амьдарч ирсэн монголчуудад бусад үндэстэнд байхгүй их эрч хүч байдаг.

-Ж.Нарантунгалагаас “Монгол хүний хүч чадлын нууц юу вэ” гэхэд “Монголын жамц давс, адууны мах. Идэх үү” гэж хариулж байсан.   

-Энэ хариулт минийхтэй таарч байна гэж би бодож байна. Монголын жамц давс монгол хүний хоолны үндэс, хүч чадлын үндэс. Бид багаасаа морь унаж, сургах арга барилыг эзэмшдэг. Нүүдэлчдийн амьдралын гол түшиг нь хоол хүнс, хурдан морь, үндэсний бөх юм. Ж.Нарантунгалаг ахын хэлсэн үг бол монголчуудын хүч чадлын нууц бол монгол амьдралын хэв маяг гэсэн үг юм.
 


-Үнэхээр сонирхолтой юм. Ийм болохоор монгол тамирчдыг их сонирхдог болжээ. Та Японы тулааны урлаг сонирхогчдод хандан үг хэлээч.

-Монгол тулаанчдыг  Японы спорт сонирхогчид сонирхон үзэж байгаад баяртай байна. Намайг сайн тулаанч гэж биш дараагийн аварга гэж хараасай гэж хүсэж байна. Баярлалаа.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(202.131.243.186) 2020 оны 01 сарын 13

ЗОРИГТОЙ, ГОЁ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ, ӨӨРИЙГ МУНДАГ ХУРЦАЛДАГ ЗАЛУУ БАЙНА ЛЭЭ. МАНАЙХАНД ЭНЭ ЧАНАР ЖААХАН ДУТАГДААД БАЙГАА САНАГДДАГ.

0  |  0
ZOCHIN(124.189.133.142) 2020 оны 01 сарын 11

ZA DAA ER N YLAHIIN TULD YU CH GEJ BODSON BUHEN CHINI CHINII ZOV.GANTCHAN DOTORHIO BITGII NEE. AMJILT HUSIE.

0  |  0
haha(182.160.37.151) 2024 оны 11 сарын 26

MONGOL TSUS ODOO NOVSH BOLSOON, 76 NOVSHOOR UDIRDUULSAN HULCHGAR, HUBIA HICHEESEN, ADGIIN SHAARNUUD BOL MONGOLCHUUD, DELHIIN ALI CH ULSAD , ULS TOR BURUUDAHAD SHUUD TEMTSEJ BOSOJ, YALDAG, ZUVHUN MONGOLD HULCHGAR MONGOLCHUUD DEEERELHUULSEER L, TEMTSDEGGUI ARD TUMEN MUHDUG

1  |  0
Цусаан цэвэр байлга(103.10.23.184) 2024 оны 11 сарын 26

Эцийн эцэст байншдээ тээ... Ядаж цусаан цэвэр байлгана шүүү... Цусааан цэвэр байлгана шүүүү... Заза орж унтлаа

1  |  0
Zochin (73.176.171.37) 2021 оны 06 сарын 15

Nice good like \n

2  |  0
Зочин (167.114.240.136) 2024 оны 11 сарын 26

За залуу минь цус гэж хэлснийг нь ойлгож байна.Гэхдээ хэт үндэсхэрэг үзэл нь түүхийн туршлагаас аваад үзвэл ялгаварлан гадууурхах үзэлийн эхлэл суурь байх магадлалтай шүү.юм яамагт 2талтай байдаг. Сайхан хүү байна намайг их баярлуулж чадлаа .

1  |  0
уншигч(202.55.188.88) 2024 оны 11 сарын 26

маш мундаг залуу бна. их эрч хүч зориг. залбиръя. бас их авъяас бна

1  |  0
tamirchin(50.101.13.131) 2024 оны 11 сарын 26

ingeed tenegteed unahiin

1  |  2
сонирхогч(192.82.68.68) 2020 оны 01 сарын 13

одоо тулалдах гэж байна. юнивишний Sps fight дээр сувгаа тааруулна уу. яг одоо явагдаж байгаа тулааны дараа дэвжээнд гарах гэж байна шүү

2  |  0
Saihnaa(66.181.185.152) 2020 оны 01 сарын 10

Zorigtoi tom zorilgotoi bgad bayrlalaa\nAmjilt duu huu\nMongol hun shig sain uzerei

2  |  0
ааа(62.232.45.166) 2020 оны 01 сарын 10

Тэгээд ялснуу? Харваас мундаг залуу байна. Entry түвшний эхний хэдэн тулааныг бол дор нь дор нь ялаад гаргаад байх байлгүй. Бүс булаацалдах том тэмцээн л сонин байна.

2  |  0
Олзвой багш(202.9.40.75) 2020 оны 01 сарын 10

Зорилгоосоо бүү няц. Амжилт хүсье.

3  |  0
irgen(202.21.108.246) 2020 оны 01 сарын 10

Amjilt...\n

3  |  0
Зол (202.55.188.35) 2020 оны 01 сарын 10

Зүрх зоригтой сэтгэл зүй гар,сайтай сайн тулаанчдаа

3  |  0
Top