Видео: Тулаанч З.Шинэчагтага өрсөлдөгчөө эхний үед нам цохиж яллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Холимог тулааны ONE FC холбооны “A NEW TOMORROW” тэмцээн өнөөдөр Тайландад боллоо. Энэ тэмцээнд манай "Zorky's MMA" клубийн тулаанч З.Шинэчагтага ONE Championship-д анхныхаа тулааныг хийсэн. Түүний өрсөлдөгч нь Хятадын Ма Жиа Вен.

Золцэцэгийн Шинэчагтага бол хурц дайчин тулаанаараа олны анхаарлыг татаж байгаа тамирчин.

Харин түүний өрсөлдөгч чөлөөт бөх суурьтай. Хоёр тамирчин нас, өндөр, жин бүх юм чацуу. Гэхдээ манай тамирчин сэтгэл зүйгээр хамаагүй илүү байгаа нь харагдаж байлаа.

Таван минутаар гурван үе тулалдах ёстой. Гэхдээ З.Шинэчагтагад гурван үе хэрэг байсангүй.

Эхний үе эхлээд л зүүн хатгалтаа оновчтой болгосон манай тулаанчийн дайралтыг хятад тамирчин дийлэхгүй нь харагдаж байлаа. Эхний минутад зүүн гарын гурван оновчтой цохилт хийсэн З.Шинэчагтага хэдхэн секундын дараа энэ удаад баруун гараар угтуулж цохиод нам унагаалаа.

 “One Warrior Series” цувралаар гарч ирсэн түүний хувьд энэ нь холбооны анхны тэмцээн. Анхны тэмцээнээ хүнд цохилтоор эхлүүлсэн З.Шинэчагтага ONE Championship холбоонд хурц дайчин шинэ тулаанч гарч ирснээ харуулж чадлаа.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggggg(66.181.179.208) 2020 оны 01 сарын 11

mongol hvn geheeree daruuhan baih albagvishdee emotstoi teriigee vil hudluluuruu gargaj bain ene zan chanar ni ch uuriih ni amjiltand nuluuluh ni damjiggvi mundag zaluu bain amjilt hvsie

1  |  0
haha(182.160.37.151) 2020 оны 01 сарын 29

HAMGIIN HULCHGAR, AIMHAI, HUVIA BODSON MONGOL HUN TA UURUUSUU ICHDEGGUI YU,

0  |  1
NG(103.212.119.241) 2020 оны 01 сарын 11

Zorigtoi daichin bahdaltai bin. Bayar hurgej, amjilt husie.

0  |  0
O(69.253.43.151) 2020 оны 01 сарын 11

Sain bna gekhdee devjeen deer yalagdsan khun ruugee khuruugaaraa chichij bolokhgui sportsmenship gej uym bdagiig martav

0  |  0
у(62.232.45.166) 2020 оны 01 сарын 11

Ха ха ха, ялагдсан гар нь дүнкүүртлээ цохиулж манараад шүүгчийн хөлийг шүүрч аваад шууд өчөөд унадаг гэж байна ш дээ. Ерөөсөө салахгүй лавтай 20 секүнд болсоон.

0  |  0
у(62.232.45.166) 2020 оны 01 сарын 11

Ха ха ха, ялагдсан гар нь дүнкүүртлээ цохиулж манараад шүүгчийн хөлийг шүүрч аваад шууд өчөөд унадаг гэж байна ш дээ. Ерөөсөө салахгүй лавтай 20 секүнд болсоон.

0  |  0
Bat khaan(66.181.161.28) 2020 оны 01 сарын 14

Xa xa Hujaagiin tamirchin demii teneed shuugchiinhee huliig tevreed uchih geed baina sh dee

3  |  0
Sain(112.96.179.227) 2020 оны 01 сарын 10

Laitai!!!

0  |  1
Борхүү (103.229.122.195) 2020 оны 01 сарын 11

Бэлтгэл сайн байхад монгол хүн оргилд гарах нь баараггүй.

5  |  1
Mongol(202.21.117.26) 2020 оны 01 сарын 11

Mundag zaluu.

3  |  2
Arxangai(66.181.188.83) 2020 оны 01 сарын 11

Alaad og nusan buunuudiig

4  |  1
Top