Монгол, АНУ, Япон баллистик пуужин харвахгүй байхыг БНАСАУ-д уриаллаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 11

Монгол, АНУ, Япон улсын төлөөлөгчид хамтарсан мэдэгдэл гаргаж, баллистик пуужин харвах зэргээр өдөөн хатгалга явуулахгүй байх, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлэх, Сингапурт болсон АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс бодит яриа хэлэлцээг эхлүүлэхийг уриалав. Хамтарсан мэдэгдлийг Вашингтон хотноо болсон Монгол, АНУ, Японы гурван талт уулзалтын үр дүнгээр гаргасныг АНУ-ын Төрийн департамент нийтэлжээ.

Талууд БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсэг, баллистик пуужингуудыг олон улсын хяналт дор бүрэн хураах үйл явцыг хэрэгжүүлэх  үүднээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудын бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэсэн байна.

Уулзалтад монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын талаас Төрийн Департаментын Зүүн Азийн асуудал хариуцсан туслах ТНБД Д.Стилвэлл, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал Ш.Такизаки нар тэргүүлж оролцжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2019 оны зургаадугаар сарын 30-нд Панмунжомд хийсэн уулзалтаар 2019 оны хоёрдугаар сард болсон Ханойн дээд хэмжээний уулзалтаас хойш зогсоод буй цөмийн зэвсгээс ангижрах асуудлаарх ажлын түвшний яриа хэлэлцээг сэргээх тохиролцоонд хүрсэн билээ. Тохиролцооны дагуу 2019 оны аравдугаар сарын 5-нд АНУ, БНАСАУ-ын төлөөлөгчид Стокхолм хотноо уулзаж, хоёр талын харилцааг хэвийн байдалд оруулах асуудлыг хэлэлцсэн ч Вашингтон, Пёньяны хооронд яриа хэлэлцээг сэргээх асуудал дээр тохиролцоонд хүрч чадаагүй юм.

АНУ, БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургаадугаар сард Сингапурт болж, талууд хамтарсан мэдэгдэл гаргаж байв. Мэдэгдэлд Пёньян цөмийн зэвсгээс бүрэн ангижрахад зарчмын хувьд бэлэн буйгаа илэрхийлсэн бол Вашингтон хариуд нь БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөх үүрэг хүлээсэн юм.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(202.179.31.10) 2020 оны 03 сарын 22

хойд солонгос манайх шиг тусгаарлагдмал улс нэг ёсондоо зовлон нэгтэй гэж ойлгоход болно бид дэмждэггүй юмаа гэхэд буруутгадаггүй байх ёстой бид тэдэн шиг өөрсдөө биеээ даах ёстой

0  |  0
Zochin (37.171.186.248) 2020 оны 01 сарын 13

Esgii hiih gazar yu ve

0  |  0
лл(103.26.195.71) 2020 оны 01 сарын 13

хар тамхины тамхины наймааныхаа учраа олохгүй байж.эбиигээ санагалзлаа

0  |  0
наваанаа(202.9.46.31) 2020 оны 01 сарын 11

адуу үргэхэд илжиг дагаж давхиад юу хийнэ вэ. тэр солонгосууд чинь манийг бодоход эх орноо, ард түмнээ хамгаалчих чадвартай улс шүү. америкчуудыг тэд л айлгаж байна ш дээ энэ дэлхий дээр.

0  |  0
Хн(66.181.161.87) 2020 оны 01 сарын 11

Ингээд дургуй хүргээд америкийн хошного долоогоод элбэг дорждоод байдаг онцгүй бна шүү хойд солонгос бол бидний анд гэж бод

0  |  1
ZOCHIN(124.189.133.142) 2020 оны 01 сарын 11

MONGOL DURARAA YU CH HIIHGUI N OILGOMJTOI.TOM ORNUUDIIN TOGLOOMOND HUCHEER L SHUUDEE.....

0  |  0
Зочин(103.26.194.172) 2020 оны 01 сарын 11

Ха ха зарим юмнаас дут л даа хирээ мэд л дээ бух унаж явж төр засав гэхчээр юунд америк японтой зэрэгцнэв дээ гуйлгачингаа мэдэхгүй хөнжлийнхөө хирээр хөлөө жийл дээ

0  |  0
Hhfd(66.181.182.220) 2020 оны 01 сарын 11

Yu l soliorood bna daa muruuruu l bai l daa

0  |  0
Top