24 түрүү, 48 медаль

2020 оны 01 сарын 12

Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Улын аварга шалгаруулах тэмцээн шинэ он гараад нэгдүгээр сарын 3-5-ны өдөр болж өндөрлөсөн билээ.

Эмэгтэйчүүдийн хүнд жинд Монгол Улсын нэрийг олон жил өндөрт өргөж яваа “Хернинг-2009” ДАШТ-ий нэг мөнгө, “Будапешт-2013”, “Ташкент-2014”-ын хүрэл, Азийн наадмын мөнгө, хүрэл, Азийн АШТ-ий долоон медальт О.Бурмаа (Женко), “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн аваргын зургаан медальт Б.Одончимэг (Алдар), “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн дэд аварга Г.Наранчимэг (Хилчин) нар уламжлал ёсоор алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болцгоосон.

Дээрх гурван бүсгүй нийтдээ 24 түрүү, нийт 48 медаль хүртээд байна.

1. Гавьяат тамирчин О.Бурмаа - УАШТ-ээс 9 алт, 3 мөнгө, 4 хүрэл, нийт 16 медаль
2. ОУХМ Б.Одончимэг УАШТ-ээс 11 алт, 4 мөнгө, 4 хүрэл, нийт 19 медаль
3. ОУХМ Г.Наранчимэг УАШТ-ээс 4 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 13 медаль хүртжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top