“Дакар” уралдааны долоо дахь гарааны үеэр эмгэнэлтэй явдал тохиолдлоо.
Португалын мотоциклчин Пауло Гонсалвеш гэмтлийн улмаас амь насаа алдлаа.
Түүнийг орон нутгийн цагаар 10.16 цагт олсон. Эмч нарыг очиход тамирчин ухаангүй байсан бөгөөд эмнэлэгт хүргэн, шуурхай тусламж үзүүлсэн ч аварч чадсангүй.
40 настай Гонсалвеш зургаан гарааны дараах байдлаар 46-д жагсаж байсан. Энэ нь түүний 13 дахь “Дакар” байлаа.
Сэтгэгдэл ( 0 )