Маурисио Почеттино “Барселона”-д ирэх үү

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Испанийн “Барселона” баг шинэ дасгалжуулагч хайсан хэвээр байна. Испанийн Цомын тэмцээнд “Атлетико” багт ялагдсанаас хойш дасгалжуулагч Эрнесто Вальверде ажлаас халагдах нь ойлгомжтой болсон.

Багийн удирдлага юуны өмнө одоо дасгалжуулагчаар ажиллаж байгаа хуучин тоглогчдодоо хандсан.

Катарын “Аль-Садд” багийг удирдаж байгаа Шавид санал тавьсан ч Шави улирлын дундуур багаа солих боломжгүй гэж татгалзсан.

Голландын шигшээ багийн дасгалжуулагч Роналд Куман ч мөн татгалзсан хариу хуучин багтаа өгсөн байна.

Ингэснээр “Тоттенхэм” багийн дасгалжуулагч асан Почеттиногийн нэр дурдагдаж эхэллээ. “Барса”-гийн ерөнхийлөгч Жозеп Бартомеу түүнийг урихыг хүссэн, багийн удирдлага ч мөн дэмжиж байгаа гэсэн мэдээ байна.

Гол саад нь Почеттино Каталоны “Эспаньол” багт тоглож байсан төдийгүй дасгалжуулж байсан хүн. 2018 онд нэгэн ярилцлагадаа тэрбээр “Хэзээ ч “Барселона”-д ажиллахгүй” гэж хэлж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayaraa(192.82.64.195) 2020 оны 01 сарын 15

Barca-d yg tohiroh l dasgaljuulagch da Barca-d toglogchiin ur chadwaraas hamaarah zuils ni bga taktgiin huwid Pochetino bol mundag hunde

0  |  0
Top