Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё өчигдөр /2020.01.12/ Токио хотод эхэллээ.
Тэмцээний эхний өдөр Сүмо бөхийн холбооноос шинэ бөхийн шалгалтад тэнцсэн 10 бөхийн нэрийг зарлажээ. Олны анхаарлыг хоёр бөх татсан нь Украин, Боливи улсын залуус байлаа.
Ирүмагава дэвжээний украин бөх Сергей Соколовский 191 см өндөр, 162 кг жинтэй. Мелитополь хотын уугуул. Сонирхогчдын сүмо бөхийн 2017 оны Европын аварга. ДАШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай. Зургаан настайгаасаа чөлөөт бөх барилдаж байсан ч 15 настайдаа сүмод шилжсэн. 23 настай.
2018 оны арваннэгдүгээр сард Японд ирж, бүтэн жил дадлага хийсний эцэст ийнхүү мэргэжлийн бөх боллоо. Визний асуудал шийдэгдвэл Хаврын тэмцээнээс барилдаж эхэлнэ.
Ирүмагава ояката “Сонирхогчдын сүмогоор ДАШТ-д оролцож байсан залуу. Маш чадалтай. Ер нь бол “Жижиг Барүто” гэсэн үг. Барүтогоос ялгаатай нь манай бөх толгойгоороо мөргөлдөхөөс огт эмээдэггүй. Макүшита хүртэл ямар ч асуудалгүй дэвшиж чадна” гэж ярьсан бол Сергей Соколовский “Точиношиний барилдаан таалагддаг. Ёкозүна болох зорилготой” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
Amerikiin booliin bool bosgonii shoroo teneg Hoholuudaas yag l Ekozuna torj haragdaach7
Yaj chadah vee dee Jin undur 2 barildhad neeh nuluuluhgui Barildah ur chadvar mash chuhal Ene yvahguieeBoliv pathaabch bas hol yvahgui Harj l baigaarai 5 jiliin daraa ene 2 baraa suraggui alga bolson bna
харагдаарай аалзаа