Мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн эхний өдөр Сүмо бөхийн холбооноос шинэ бөхийн шалгалтад тэнцсэн 10 бөхийн нэрийг зарлалаа. Олны анхаарлыг хоёр бөх татсан нь Украин, Боливи улсын залуус байлаа.
Боливи улсын анхны сүмоч болох Даниэль Перес Гарсия 18 настай. 182 см өндөр, 111 кг жинтэй. Асахияма дэвжээний бөх. Украины Сергей Соколовскийгээс ялгаатай нь Гарсия Японд 12 жил амьдарч байгаа тул виз авах шаардлагагүй. Түүний аав Аичи мужийн нэгэн үйлдвэрт ажилладаг.
Гарсия зургаан настайдаа Японд ирсэн. Сонгомол барилдаанаар хичээллэж, өнгөрсөн жилийн идэрчүүдийн УАШТ-ий 125 кг-ын жинд шагналт тавдугаар байрт шалгарсан амжилттай. Энэ тэмцээний үеэр Асахияма оякатагийн нүдэнд өртөж, “Аав, ээжийнхаа ачийг хариулна” хэмээн мэргэжлийн сүмод орохоор шийджээ.
Асахияма ояката буюу сэкивакэ Котонишики багш шигээ бөх болохыг хүсдэг гэх бөгөөд “Хурдхан цолтой бөх болохыг хүсэж байна. Миний зорилго Боливийн Ерөнхийлөгч болох. Боливи бол ядуу улс. Сайн Ерөнхийлөгч байхгүй” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
МОНГОЛЫН ТУХАЙ КИНО ҮЗЧИХЭЖ
Estoi goy yaduu orniihoon gej
Бөх хүн хэрхэн хурдан ерөнхийлөгч болдогийг Монгол гэж улсаас суралцвал хурдан шүү гэж дамжуулъя.