Ираны цорын ганц олимпын медальт эмэгтэй эх орноо орхин дүрвэлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Жүдо бөхийн дэлхийн аварга Саид Моллай улс төрийн шалтгааны улмаас эх орноо орхиж, Монголын иргэн болсон билээ.
 


Тэгвэл түүний жишээг Ираны тамирчид дагаж эхэллээ. Иран улсын түүхэн дэх цорын ганц олимпын медальт эмэгтэй тамирчин болох таэквондогийн Камия Ализаде улс төрийн шалтгаанаар гадаадад дүрвэн гарчээ.
 


21 настай Камия инстаграм хуудсаараа дамжуулан “Би Иранд дарлагдаж байгаа сая сая эмэгтэйчүүдийн нэг. Би тэдний өмс гэсэн хувцас болгоныг өмсөж, хэл гэсэн үг болгоныг нь хэлдэг байсан. Тэд намайг хэрэгтэй үед ашигладаг байсан. Иран орноо орхино гэдэг олимпын медаль авахаас илүү хэцүү байлаа. Гэхдээ би аюулгүй орчинд аз жаргалтай амьдармаар байна. Спортоор хичээллэмээр байна. Таэквондогийн спортоо орхи гэж Засгийн газраас дарамт үзүүлж, эмэгтэй хүнд тохирох спорт биш гэдэг байсан. Хэдий би эх орноо орхисон ч Ираны охин хэвээр үлдэнэ” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top