МакГрегор 5 сая ам.доллар авна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13

Жил гаруй хугацаанд тулалдаагүй Ирландын тулаанч Конор МакГрегор ирэх Ням гарагт Америкийн “Ковбой” хочит Дональд Серронетой тулалдахаар болоод байгаа.

Лас-Вегаст болох UFC 246 тэмцээний гол тулаанд Конор эргэн ирж байгаагаа зарлах юм.
 

Энэ тулаанаар Конор МакГрегор ялалт, ялагдлаас үл хамааран таван сая ам.доллар авах юм. Харин түүний өрсөлдөгч нь хоёр сая ам.долларын шагнал хүртэнэ.

2018 оны есдүгээр сард ОХУ-ын Хабиб Нурмагомедовтой тулалдахдаа Конор гурван сая ам.доллар авч, Хабиб хоёр сая ам.долларын шагналтай байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top