“Казахстаны үзэсгэлэнт гүнж” хэмээн алдаршсан волейболчин Сабина Алтынбекова өнгөрсөн сард Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын "Аль-Васл" багт шилжсэн билээ.
Өчигдөр /2020.01.12/ Сабина шинэ багтаа анхны тоглолтоо хийж, "Аль-Ахли" багийг 3:2 харьцаатай ялсан байна.
"Аль-Васл" баг 2019 оны Арабын аваргуудын лигийн аварга баг.
Сабина Алтынбекова 2015 онд Японы “CSS Sunbeam” багт тоглож байсан. Казахстанд “Алматы” багийн гишүүн байв. 23 настай. 2014 оны Азийн аваргын тэмцээнээр түүний зураг Хятадын хэвлэлийг дүүргэж, “Дэлхийн хамгийн царайлаг волейболчин” гэгдэж байлаа.
Сэтгэгдэл ( 1 )
nice sister