Ус бохирдуулсаны болон Агаарын бохирдолын төлбөрийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр /2020.01.13/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болов.
Тус хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэс, аймгийн Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хараа Ерөө голын сав газрын захиргаа, Ус цаг уур орчны шинжилгээний газар, сумдын Засаг дарга, түүний Тамгын газар, харъяалах байгаль орчны байцаагчид болон нягтлан бодогч нар оролцсон юм.
Тэд дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан төрийн байгууллагуудын төлбөр төлөгчдөд үзүүлэх төлбөр тооцоог хурдан шуурхай ойлгомжтой болгох үүднээс төлбөр ногдуулах аргачлал, хэрхэн төлбөр тооцох, тооцсоноо хэрхэн төсөвт төвлөрүүлэх, мэдээ тайлангаа хэрхэн солилцох зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 0 )