Испанийн “Барселона” баг ерөнхий дасгалжуулагч Эрнесто Вальвердег халж, “Бетис” багийн дасгалжуулагч асан Кике Сетьенийг шинэ дасгалжуулагчаар томиллоо
“Барса” 2003 оноос хойш анх удаагаа улирлын дундуур дасгалжуулагчаа халж байгаа нь энэ юм. Тэр үед лигийн нэгдүгээр байрнаас 20 оноо дутуу явсан тул Луи ван Галийг халж байлаа. Харин энэ удаад тэд Ла лигийн нэгдүгээр байрт явж байгаа ч Супер Цомын тэмцээнээс хасагдсан, Эрнесто багаа удирдаж чадахгүй байгаа, баг урт хугацааны хямралд орох аюултай зэргийг харгалзан үзээд халахаас өөр аргагүй болсон байна.
Вальверде 2017 онд “Барселона”-д ирж, хоёр удаа лигт түрүүлэн, Испанийн цомын тэмцээн, Супер Цомд тус бүр нэг удаа түрүүлж байлаа. Түүний удирдлага дор “Барса” 163 албан ёсны тоглолт хийхдээ 108 ялж (66,25%), 35 тэнцэн (21,47%), 20 ялагджээ (12,26%).
Сэтгэгдэл ( 0 )