Хакан Шукюр бол Туркийн хөлбөмбөгийн домог, “Галатасарай” багийн од байсан хүн. Харин одоо тэр эх орноосоо хөөгдөж, UBER-т таксины жолоочоор ажиллаж байна. Яагаад тэр вэ?
Хакан 2008 онд зодог тайлаад хэдэн жилийн дараа улс төрд орсон. Харин Ерөнхийлөгч Эрдоантай тэрсэлдсэний эцэст одоо АНУ-д таксины жолооч хийж, амьдралаа залгуулж байна. Түүний эх орондоо харих эрхийг хассан.
Шукюрийн улс төрийн замнал
Зодог тайлаад тэр телевизэд тайлбарлагч, шинжээчийн ажил хийж байлаа. 2011 онд улс төрд орж, Туркийн Ерөнхийлөгч Эрдоаны удирддаг Шударга ёс, хөгжлийн намаас парламентад сонгогдсон. Энэ албан тушаалдаа тэр 2013 оны 12 дугаар сар хүртэл ажиллаад сөрөг хүчний талд орсон юм. 2015 оноос эхлэн Туркт Хаканы эсрэг кампанит ажил эхэллээ. Ерөнхийлөгч Эрдоаныг олон нийтийн сүлжээгээр доромжилсон, төрийн эргэлт хийхийг завдсан гэж буруутган, тэрс үзэлтэн Фетхуллах Гюлентэй холбоотой гэж үзсэн юм. Прокурорын газраас Хаканыг баривчлах тушаал гаргасан ч тэр амжиж хил давж чаджээ. Харин Хаканы аав зугтаж чадсангүй, шоронд орж, торны цаана хорт хавдрын улмаас нас барсан байна.
Хакан нэгэн ярилцлагадаа “Эхнэрийн минь дэлгүүр лүү чулуу шидэн халдаж, хүүхдүүдийг минь даган мөрдөж байлаа. Намайг ямар нэг мэдэгдэл хийх болгонд хэн нэг нь ална гэж заналхийлж байв. Аавыг шоронд хориод, миний бүх хөрөнгийг хураан авсан” гэж ярьсан байдаг.
Америк дахь амьдрал
Сан-Францискод цагаачилсан Хакан найзын хамт кафе, чихрийн дэлгүүр нээн ажиллуулж эхэлсэн ч асуудал дууссангүй.
“Кафед хачин, хачин хүмүүс ирдэг болсон. Тэд Эрдоаны намын хөгжим тоглоод сууж байдаг болсон” гэж Шукюр гомдол тавьж байв.
Нутгийн турк иргэдийн дарамтыг тэсэлгүй Хакан эхнэр хүүхдийн хамт Вашингтонд нүүж суурьшлаа.
“Би хүүхдүүдээ эрх чөлөөтэй өсөөсэй гэж хүсэж байна. Туркт алдартай хүний хүүхдэд хэцүү байдаг. Энэ бол миний Америкт ирсэн бас нэгэн шалтгаан. Туркт байдал хэцүү болоход би гадаадад гарахаас өөр аргагүй болсноо ойлгосон”
Туркт төрийн эргэлт хийх оролдлого 2016 онд гарсан. Гол буруутнаар номлогч Гюлен нэрлэгдсэн бөгөөд Засгийн газраас Хаканыг Гюлений бүлгийн гишүүн гэж үзсэн хэвээр байгаа юм.
Хаканы мөрөөдөл
Одоо Хакан Uber компанид таксины жолооч. АНУ-ын виза нь 2020 онд дуусна. Гэхдээ грин-карт авахаар бүртгүүлсэн байгаа гэнэ. Хакан хэзээ нэгэн цагт эх орондоо харьж, хөлбөмбөгийн академи нээх мөрөөдөлтэй. Хөрөнгө оруулах турк андууд бий ч тэд Засгийн газраас айгаад хөдөлж өгөхгүй тул америкчуудтай хамтарч ажиллах гэнэ. Германы “Welt am Sonntag” сонинд ярилцлага өгөхдөө Хакан “Эрдоан миний бүх юмыг булаан авсан. Эрх чөлөө, ажиллах, үг хэлэх эрх чөлөөг минь булаасан. Эрдоан, ард түмэнд ардчилал, эрхийг нь буцаан өг. Ард иргэдийн асуудлыг анхаар. Туркт үнэхээр хэрэгтэй Ерөнхийлөгч болооч” гэж уриалсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ Бид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp:0033 7 52 89 40 37
Нэгэн мэргэн ухааны номд хүн төрөлхтний тухай ”Бусдыг хорлох замаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг” гэж байдаг. Энэ л бодитоор харагдаж байна даа. Хүн хүнээ захирахаа болих цаг тун удахгүй ирнэ дээ