Дэлхийн шилдэг бадминтонч Японы Кэнто Момота энэ сарын 13-нд машины осолд оржээ. Момота урьд өдөр нь Малайзад болсон “Мастерс” тэмцээнд түрүүлээд нутагтаа харихаар онгоцны буудал руу явж байсан байна.
Түүний сууж явсан машин хурдны зам дээр 30 тонны ачааны машинтай мөргөлдөж, жолооч нь газар дээрээ нас баржээ. Машинд Момотатай хамт гурван дасгалжуулагч байсан бөгөөд тэд янз бүрийн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ.
Момота хамар нь хугарч, нүүрэндээ гэмтэл авсан гэсэн мэдээлэл байгаа ч хамар хугараагүй гэж Японы бадминтоны холбооноос мэдээлсэн. Тэрбээр одоо дэлхийн чансааны 1-т бичигдэж байгаа, Токиогийн олимпын гол найдвар тамирчин юм. Момотаг энэ сарын 15-нд Японы эмнэлэгт шилжүүлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37